Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч ердөө Геодези, зураг зүйн болон Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна.
Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх үеэр гишүүн Ц.Нямдорж сонгуулийн ажил эхэлчихсэн байхад хуулиар цаг хугацааг нь тусгайлан заасан болон зайлшгүй шаардлагатай гол асуудлаар УИХ-ын удирдлагууд ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа тул бусад төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм.
Тус хуралдааныг удирдсан дэд дарга Р.Гончигдорж Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд хуралдааныг завсарлуулахаар шийдсэн. Ингээд 09.00 цагт товлосон хуралдаан 10.40 цагт эхэлж, 11.30 цагт завсарлах нь тэр. Гэсэн ч сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцахаар нэгдсэн хуралдааныг завсарлуулсан гишүүд, намын бүлгүүд одоогоор хуралдаагүй байна.
УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албанаас хуралдах, эсэхийг нь тодруулахад “Одоогоор мэдэгдсэн юм алга” гэхээс өөрийг хэлэх хүн алга.