Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хуралдаж, шийдвэр гаргажээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: Мөнгөний бодлогын хүүг 10.5 хувь болгон буурууллаа. Шалтгаан нь инфляц нам түвшинд байгаа, гадаад худалдааны болон төлбөрийн тэнцэл энэ онд эерэг хэвээр байна гэлээ. Гуравдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инцфляц 1.7 хувь байгаа нь зорилтот түвшин болох 7 хувиас сүүлийн есөн сарын турш бага байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухайд сонгуулийн дараа өсдөг жишиг байдаг аж. Учир нь хөрөнгө оруулагчид дунд хугацаанд улс, эдийн засгийн бодлого тогтвортой байна гэж хөрөнгө оруулалтаа өсгөдөг аж.
Бодлогын хүүг бууруулснаар зээлийн дундаж хүү 1.5 пунктээр буурах уу гэдэг асуултад хариулахдаа Н.Золжаргал ерөнхийлөгч "Шууд тэгж ойлгож болохгүй. Бодлогын хүү банкууд болон салбар бүрт өөр өөрөөр нөлөөлнө. Нөлөө нь урт хугацаанд буюу 6-8 сарын дараа харагдана. Гэхдээ бодлогын хүү буурснаар арилжааны банкуудын эх үүсвэрийн зардал буурна" гэв.
Оны өмнөхөн буюу 12 дугаар сард Монголбанзны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг нэг нэгжээр бууруулан, 12 хувь болгосон юм.