УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 22.00 цагийн үед хуралдаж Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 72.4 хувийн саналаар баталлаа.
Үндсэн хуулийн цэцийн түдгэлзсэн заалттай холбогдуулан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, ард түмэн нэр дэвшигчийг шууд сонгох эрхзүйн орчин бүрдэв. Сонгуульд нэр дэвшигчдээ намууд тавдугаар сарын 5-9-ний хооронд тодруулах байсан бол энэ хууль батлагдсанаар тавдугаар сарын 20-23-нд тодруулахаар хойшлуулсныг УИХ-ын дарга З.Энхболд онцлов.
Сонгуульд нэр дэвшигчдээ намууд тавдугаар сарын 5-9-ний хооронд тодруулах байсан бол энэ хууль батлагдсанаар тавдугаар сарын 20-23-нд тодруулахаар хойшлууллаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Мажоритор тогтолцоогоор 76 жижиг тойрогт өрсөлдөхөд хөрөнгө мөнгөтэй хүмүүст давуу боломж олддог, жалга довны үзлээр сонгодог. Харин 76 мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулж нэр дэвшигчдийг эрэмбэлэх асуудлын бодолцож үзвэл ямар вэ” гэж хэллээ.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа Цэцийн гаргасан дүгнэлттэй холбоогүй өөр заалтад “гар хүрснийг” зарим гишүүн шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Н.Сарангэрэл нар эмэгтэйчүүдийн квот 30 хувь байсныг 20 хувь болгосныг хатуухан шүүмжиллээ.
“УИХ-ын даргын баталсан Ажлын хэсгийнхэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн. Эмэгтэйчүүдийн саналыг Ажлын хэсгийн гишүүд үзэж танилцаад, өөр өөрийн итгэл үнэмшлээр асуудалд хандаж саналаа өгсөн байх аа” гэж Ажлын хэсгийн ахлагч А.Бакей хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Уянга, ”Хулгайч шөнөөр гэдэг. МАНАН-гийн хуйвалдаанаар хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар тойргуудад мөнгөний зодоон болох нь. Энэ бол том ухралт” хэмээлээ.
Сонгуулиас зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй байх хуулийн заалттай ч Үндсэн хуулийг зөрчсөн учир энэ дүгнэлтийг УИХ хүлээн авахаас аргагүй болсон хэмээн Хууль зүйн байнгын хорооны дарга А.Бакей хэлсэн.
Сонгуулийн хуулиа баталснаар, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 23.00 цагт өндөрлөв.