Монголын хөлбөмбөгийн холбоо, хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" ХХК-тай хамтран "Хүрхрээ Үндэсний дээд лиг"-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
"Хүрхрээ Үндэсний дээд лиг" тавдугаар сарын 7-нд буюу маргааш 12.00 цагаас өнгөрсөн жилийн түрүү баг "Эрчим" болон Сэлэнгэпресс багийн тоглолтоор нээлтээ хийнэ.
GoGo мэдээллийн агентлаг "Хүрхрээ Үндэсний дээд лиг"-ийг сайтаараа дамжуулан маргаашаас эхлэн шууд дамжуулахад бэлэн боллоо.
Манай сайт сагсан бөмбөгийн Үндэсний супер лиг, жүдо, чөлөөт бөх, боксын спортыг томоохон тэмцээн уралдааныг шууд дамжуулан хүргэсээр ирсэн.
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хөлбөмбөгт дуртай монголчуудад Хүрхрээ Үндэсний дээд лигийн шууд дамжуулан хүргэх боломж олгосон Монголын хөлбөмбөгийн холбоо, NTV телевиз, www.onair.mn хамт олонд таларснаа илэрхийлье.
Энэ жилийн Хүрхрээ үндэсний дээд лигт
- "Эрчим",
- "Хангарьд",
- "Хоромхон",
- "Улаанбаатар",
- "Улаанбаатарын унаганууд",
- "Улаанбаатарын мазаалайнууд",
- "Сэлэнгэпресс",
- "Дэрэн",
- "Улаанбаатар Сити",
- "Баянгол" гэсэн 10 баг өрсөлдөнө.
Хүрхрээ үндэсний дээд лигийн тасалбар өнөөдрөөс худалдаанд гарсан. Нэг өдрийн тасалбарын үнэ 2000 бол улирлынх нь 30000 төгрөг, VIP 100 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг Монголын хөлбөмбөгийн холбооны байранд худалдаалж байна.
Хүрхрээ үндэсний дээд лигийн нэгдүгээр тойргийн хуваарийг хүргэж байна.