Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ХIV хуралдаан боллоо.
Энэ үеэр Монгол Улс, БНХАУ-ын Замын-Үүд Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Өнөөдөр бид Замын Үүдийн чөлөөт бүс тэр дундаа Замын- Үүд Эрээний хил дамнасан чөлөөт бүсийн асуудлын ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын Худалдааны сайдтай гарын үсэг зурж баталгаажуулж байна. Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудал олон жил яригдсан. Энэ ажил гарын үсэг зурнаас идэвхжих хандлага байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.