Монгол Улсын эдийн засаг 2016 онд 0.5 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар НҮБ-аас мэдээллээ. НҮБ-ын тайланд дурдсанаар бол Монгол Улсын эдийн засаг 2016 онд 0.5 хувиар өсөх боловч 2017 онд бага зэрэг сэргэж, нэг хувиар өсөх төлөвтэй байна гэж үзжээ.
Өсөлтийн хурд саарсан гол шалтгааныг уул уурхайн салбар, БНХАУ-ын нүүрс, зэсийн эрэлт буурсантай шууд холбож байна. Үүнээс гадна дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ 2010 онд 40 хувь байсан бол 2015 онд 90 гаруй хувь болж нэмэгдсэн гэдгийг НҮБ-ын тайланд анхааруулжээ. Ойрын хугацаанд “Оюу Толгой”-ийн гүний уурхайн хөрөнгө оруулалт идэвхжсэний ачаар гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх нь эерэг нөлөөтэй гэдгийг мөн онцоллоо.
Үүнээс өмнө Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.7 хувиар тэлнэ гэж тооцоолсон бол Азийн Хөгжлийн банк 0.1 хувиар өснө гэж таамаглаж байгаа юм. Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр инфляци ч буурч байна. Тухайлбал өнгөрсөн онд 6.6 хувиар өссөн инфляци энэ онд 6.5 хувь болж, буурна гэж тооцоолжээ.
Үүнээс гадна НҮБ-аас гаргасан мэдээлэлд дурдсанаар бол Ази, Номхон далайн бүсийн хөгжиж байгаа орнуудын эдийн засаг 2016 онд 4.8 хувиар, 2017 онд 5 хүртэлх хувиар өсөх хандлагатай байна.
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн 2016 оны нийгэм, эдийн засгийн тоймд онцолсноор бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд Монгол Улс 0.03 хувийн жин дарж байгаа юм. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт буурч байгаад түүхий эдийн зах зээлээс гадна БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарч байгаа нь нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Т.Элиса