Монголчууд бид сүүлийн жилүүдэд ажил хэрэг, амралтын шугамаар эх орноороо болон гадаадад ихээхэн аялах болсон нь сайшаалтай хэрэг билээ.
Хүн аялснаар мэдлэгийн цар хүрээгээ тэлж, өдөр тутмын нэг хэвийн амьдралаасаа холдон, сэтгэл санаа, бие махбодийн алжаалаа тайлдаг бөгөөд аялах нь орчин үеийн хүмүүний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.
АЯЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ? АЯЛАГЧ ГЭЖ ХЭН БЭ?
Хамгийн энгийнээр “аялал гэдэг нь хүн өөрийн оршин суудаг бүсээс амралт, шашны болон ажил хэргийн шугамаар өөр газрыг зорих” үйлдлийг хэлнэ. Аялагч бол энэхүү үйлдлийг хийж яваа хүн юм.
Аялагч нь аялалын зорилгоосоо хамааран тухайн газар оронд саатах өдрийн тоо, үзэх харах зүйлс, хийх үйл ажиллагаа болон тухайн газар орны эдийн засаг, соёл, байгаль орчинд үзүүлэх нөлөө янз бүр байдаг байна.
ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ТОВЧХОН
Хүн төрөлхтөн тогтвортой хөгжлийг яриад олон жил болжээ. Аялал жуулчлалын салбарт ч урт удаан хугацааны турш үйл ажиллагаа нь зохистойгоор явагдах “тогтвортой” аялал жуулчлалын талаар яригддаг. Орчин үеийн судлаачдын үзэж байгаагаар тогтвортой аялал жуулчлал нь 4 цөм хэсгээс бүрдэх ба аялагч бидний сайн ойлгох ёстой хамгийн чухал хэсэг нь хариуцлагатай аялал жуулчлал юм.
“Хариуцлагатай аялал жуулчлал гэж
- Нийгэм, байгаль орчин, эдийн засагт сөрөг нөлөөгүй
- Тухайн нутгийн хүмүүст эдийн засгийн хувьд зохистой нэмэр үзүүлдэг
- Салбарын хөгжилд нэмэртэй (дэд бүтэц, ажиллагсдын ажиллах орчин сайжрах гэх мэт)
- Тухайн нутгийн хүмүүс энэ талаар шийдвэр гаргахад оролцоотой байлгадаг
- Соёл, байгаль хамгааллын ажиллагаанд нэмэртэй, соёлын ялгаатай байдлыг хангадаг
- Аялагчид нутгийн хүмүүстэй нээлттэй харилцаж, тухайн газар орны соёл, ахуй, нийгмийн талаар зөв мэдээлэлтэй болж, улмаар аяллаа улам баяжуулах боломжтой
- Нутгийн иргэдийн аялагчдад хандах хандлага зөв зүйтэй: өөрсдийн нутаг, үнэт зүйлс, соёлын талаар зөв мэдээллийг нээлттэй өгдөг
- Хөгжлийн бэрхшээлтэй аялагчид нэвтрэх бүрэн боломжтой
- байдлаар хөгжиж буй аялал жуулчлалыг хэлнэ” гэж Кэйп Тауны 2002 оны тунхаг бичигт заагдсан байдаг.
ХЭРХЭН ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛАГЧ БАЙХ ВЭ?
Энгийн үгээр хэлбэл хариуцлагатай аялагч нь аялахдаа тухайн зорьж буй газар орны (гадаад ч бай, дотоод ч бай адилхан) соёл, ахуй, хүрээлэн буй орчинд элдэв сөрөг нөлөөгүй бөгөөд эдийн засагт нь шууд нэмэр хандив үзүүлэн аяладаг хүн билээ.
Хариуцлагатай аялагч байснаар бид тухайн зорих газрын байгаль орчныг унаган төрхөөр нь, ахуй соёлыг нь тэр хэвээр нь хойч үедээ өвлүүлэн үлдээхэд өөрсдийн нэмрийг оруулж буй хэрэг юм. Аялагч бүр хариуцлагатай аялагч байх нь зүйтэй.
Жишээ 1: зуны амралтаараа Болд өөрийн найз Ану, Батаа нартай хамт Хөвсгөл рүү 10 хоног аялахдаа замын дэлгүүр, хоолны газраар үйлчлүүлж, Хөвсгөл нуурын орчимд Гэр баазад байрлан, нутгийн иргэдээс морин аялал авч, тухайн орон нутгийн эдийн засагт шууд нэмрээ оруулжээ. Мөн тэд хог хаягдлаа цуглуулан уутлаж, тусгайлан гаргасан хогийн цэгт хаяж дадсанаар байгальд элдэв хог хаягдал үлдээхгүй аялсан.
Замд тааралдсан эртний сүг зураг бүхий хадан дээр хэсэг оюутнууд нэрээ сийлэхээр завдаж буй хараад, энэ үйлдэл нь түүх соёлын дурсгалыг устгах хор уршигтай болохыг тайлбарлан ойлгуулж, болиулсан. Учир нь тэд дотоодын аялал жуулчлал нь хөдөө орон нутгийн хөгжилд шууд нэмэр болох ёстойг, аялагчид байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүй байх хэрэгтэйг, мөн аливаа түүх соёлын дурсгалыг хүн бүр хамгаалах хэрэгтэй гэдгийг мэддэг.
Жишээ 2: Баярмаа ажил хэргийн хуралд оролцохоор Энэтхэг рүү аялахдаа жуулчдын хамгийн их очдог алдартай газруудаар мөн зочилжээ. Аяллын дурсгал болгож сувенир авахдаа зааны соёогоор хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг огт худалдаж аваагүй. Учир нь тэрээр соёоных нь төлөө зааныг хулгайн анчид агнадаг бөгөөд зааны соёон сувенир худалдаж авснаар хулгайн анчдыг дэмжиж, зааны тоо толгой цөөрөхөд нэмэр оруулахаа ойлгосон.
Эдгээр жижиг мэт боловч чухал үйлдэл нь Болд, Ану, Батаа, Баярмаа нарыг шаггүй хариуцлагатай аялагчид болохыг харуулж байна. Та бидний хэн нь ч тэдэн шиг хариуцлагатай аялагч байх бүрэн боломжтой юм. Хариуцлагатай аялагчийн баримтлах олон зарчим байдгаас эхний ээлжинд эдгээрийг хүргээд энэ удаагийн мэдээллээ өндөрлөе.
© Мэдээллийг GoGo.mn сайтад тусгайлан зориулж аялал жуулчлалын зөвлөх үйлчилгээний
Премиум Травел Консалтинг компани бэлтгэв.