Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Европын орнуудаар хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр ОХУ-ын Сочи хотноо хүрэлцэн ирж, төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзлаа.
Хоёр жилийн өмнө Крым ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэгт нэгдэн орсны дараа АНУ болон ЕХ-ны орнууд ОХУ-ыг "гадуурхан" тусгаарлаж эхэлсэн. Тэгвэл Шинзо Абэгийн энэ удаагийн айлчлал барууны хэвлэлүүдийн хамгийн их анхаарал татсан сэдэв болж байна.
Шинзо Абэ Ази-Номхон далайн бүс нутаг дахь гол холбоотон болох АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамагийн үгийг үл тоомсорлон ОХУ-д айлчлал хийж, Путинтэй уулзлаа хэмээн Bloomberg мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Обама энэхүү айлчлалыг цуцлахыг Абэд санал болгож байжээ.
Ингэснээр Шинзо Абэ "Их 7"-ийн орнуудын дундаас Владимир Путинтэй уулзан, хэлэлцээ хийж буй анхны удирдагч боллоо.
Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны төр, Засгийн газрын тэргүүнүүд газар нутгийн маргаан болон Сирийн хямрал, алан хядах ажиллагаатай тэмцэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж.
Абэгийн дараа буюу хэдхэн хоногийн дараа Италийн Ерөнхий сайд Маттео Ренци ОХУ-д албан ёсны айлчлал хийх юм.
Эх сурвалж: РИА Новости