Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн алба хаагч нарт зориулсан орон сууцны шав тавих ажиллагаа өчигдөр болжээ.
Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүх 95 жилийн ойг угтан тус Цагдаагийн газрын алба хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус орон сууцыг барихаар болжээ.
Цагдаагийн алба хаагчдын 40 айлын орон сууц орон нутгийн зах зээлийн ханшаас харьцангуй хямд үнээр барьж, улмаар 2016 онд ашиглалтад орох юм.
Шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Х.Дармен, Өлгий сумын Засаг даргын орлогч Г.Салтанат, ҮЭ хорооны дарга А.Кеншилик, гүйцэтгэгч “Көшелик” ХХК-ны захирал Х.Мүпти, Иргэний зөвлөлийн дарга Р.Сураган, Цагдаагийн газрын удирдлагууд болон алба хаагчид оролцжээ.