VTV HD телевиз DCAT продакшнтай хамтран ALL OR NOTHING хэмээх нэгэн томоохон шоу төслийг хэрэгжүүлж байна. Шоу төслийн ялагч дэлхий даяар хамгийн олон сонсогчтой алдарт реппер SNOOP DOGG-той хамтарч "All or nothing" дууг дуулах ба клипэнд нь хамтарч тоглох юм.
DCat продакшны захирал Двэйн Корнилюсын ярилцлагыг хүргэж байна. Тэрээр шоуны шилдэг 16 оролцогчтой уулзахаар Монголд ирээд байна.
-Рэппэр Снүүп Доггтой хэдэн жил хамтарч ажиллаж байгаа вэ?
-Би 2000 оны эхээс Снүүп Доггтой хамтарч ажиллаж байна. Миний дотны найз тэр үед Снүүптэй хамтарч ажилладаг байсан юм. Түүгээр дамжуулан анх холбогдож байлаа. Бид хамтарч ажиллаад 14 жил болсон байна.
-Снүүп Доггоос гадна ямар уран бүтээлчидтэй ажилладаг вэ?
-Ер нь олон л доо. Ихэвчлэн хуучны одуудтай хамтарч ажилладаг. Залуучуудаас гэвэл сүүлд Омариантай хамтарч ажилласан.
Мөн би хөгжмийн ертөнцөд олон жил ажилласан учраас сурч мэдсэн зүйлсээ бусдад заах тал дээр анхаарал хандуулж байгаа.
-All or nothing төслийг яагаад Монголд хэрэгжүүлэхээр болсон бэ?
-Би "All or nothing" гэдэг дуугаа Снүүптэй хамтарч гаргасан. Бид хөгжмийн ертөнцөд олон улс руу чиглэсэн арай өөр зүйл хийх талаар ярилцаж байсан юм. Гэтэл манай Монгол найз холбогдоод VTV телевизтэй хамтран энэхүү шоуг тэмцээний журмаар хийх санал тавьсан юм. Ялагч нь All or nothing дууг маань дуулах эрхтэй болохоос гадна Снүүп бид хоёртой хамт клипэнд тоглоно.
Цаашид хуучны одуудыг авчирч магадгүй Жэй Зи, Мэрай Керри ч юмуу. Тэгэхээр хүүхдүүд тэд нарыг судалж сонирхох хэрэгтэй. Тэдгээр одууд ч энд ирэх сонирхолтой байна байх.
-Та энэ төслөө цаашид үргэлжлүүлнэ. Бүр өөр төсөл ч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг үү?
-Тийм. Ямар ч байсан Монголд дахин нэг юм хийнэ гэдгээ амлаж байна. Би Монголд All or nothing гэдэг брэнд бий болгох хүсэлтэй байна. Энэ төслөө American Idol, So you think you can dance нар шиг болгомоор байна.
American Idol –г үзээд бид зүгээр л нэг телевизийн шоу гэж хардаг. Гэвч тэд сая сая бичлэг хийж, дэлхийн хэмжээний одуудыг төрүүлж байна. Тухайн тэмцээнд эхний 20-д орсон шилдэг оролцогчдыг хамруулсан аялан тоглолт зохион байгуулдаг. Би яг л ийм л зүйл хиймээр байна.
Аливаа улс болгон өөрсдийгөө төлөөлөх зүйлтэй байдаг шүү дээ. Харин Монголыг хөгжим нь төлөөлж болох боломж байна гэдгийг олж харсан.
-Монгол уран бүтээлчидтэй хамтарч ажиллах уу?
-Люмино хамтлагийн MC-тэй хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Юм хийх хүсэлтэй хүнтэй хамтарч ажиллахад бэлэн. Снүүптэй хамтарч ажиллахын тулд олон сая төгрөг зарцуулан Америк руу очих хэрэггүй. Надад хандахад л болно.
Ямар ч байсан Ази тивээс Монгол улстай анх удаа хамтарч ажиллаж байна. Би цаашид Монгол залуустай олон зүйл хамтарч хиймээр байна.
Би Лос Анжелос болон Чикагод олон Монголчуудтай уулзсан. Олон танилтай байх тусам тэднээр дамжуулаад юм хийх боломжтой байдаг. Энд үлдэж илүү их юм хиймээр байна. Мөн бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй хүмүүсийг хүлээн авахад бэлэн байна.
-Найзынхаа тавьсан саналын дагуу энэ төслийг эхлүүлж хамтарч ажиллахаар болсон гэж хэллээ. Өөр ямар шалтгаанаар Монгол улсыг сонгов?
-Би Монголыг судалсан л даа. Монгол шиг бага хүн амтай, жижиг улсад боломж их байдаг юм. Шинэ юм хүлээж авахдаа сайн. Мөн дээрээс нь энд чадварлаг дуучид, чанартай студи гэх мэт бүгд байна. Америкаас дутах зүйл алга. Монголчууд бахархах зүйлтэй ард түмэн. Харин би тэр бахархлыг нь олон хүмүүст хүргэхэд нь туслах хүсэлтэй байна. Аливаа улс болгон өөрсдийгөө төлөөлөх зүйлтэй байдаг шүү дээ. Харин Монголыг хөгжим нь төлөөлж болох боломж байна гэдгийг олж харсан.
-Шоуны ялагч тодорсон уу?
-Арай тодроогүй байгаа. Одоогоор шилдэг 16 оролцогч шалгарсан. Энэхүү төслөөрөө дамжуулж оролцож байгаа хүн бүрийг ямар нэгэн юм хийгээсэй гэж хүсч байна. Монгол залуучууд үнэхээр авьяастай. Тэд Монголын хөгжмийн ертөнцөд шинэ хэв маяг оруулж ирэх бүрэн боломжтой. Жишээ нь Монголын рэгги урсгалаар дуулдаг залуусыг онцолмоор байна. Тэд үнэхээр шинэ хэв маяг оруулж ирж чадаж байна. Мөн 13-16 насны өсвөр насныхныг онцолмоор байна.
Шилдэг 16 оролцогчидоо ялагч гэдэг утгаар нь бүгдийг нь хамруулсан хоёр дуу хийсэн. Өнгөрсөн шөнө студид бичүүлж дууслаа.
Гэхдээ л юм болгонд цорын ганц ялагч байдаг шүү дээ.
Нэмж хэлэхэд төслийн хүрээнд бидэнтэй хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүс чадварлаг байна. Ялангуяа дуу бичлэгийн студи их чанартай байна.
-Энэ тэмцээнд оролцогчдын хувьд Англи хэлний зохих мэдлэгтэй байх хэрэгтэй байх тийм үү?
-Бага зэрэг л мэдлэгтэй байхад болно. Хэрэв тэмцээний ялагч All or nothing дууг Монголоор үглэх нь илүү дээр сонсогдож байвал тэр асуудалгүй. Ер нь тэдний тайзан дээр дуулах чадвар мөн авьяас нь чухал л даа.
Авьяастай, ур чадвартай бол нэрд гарах боломжтой байдаг. Снүүп бол од гэхээсээ илүү амьд домог. Снүүпийн энэ их нэр хүндийн ард бүхэл бүтэн маркетингийн баг байдаг. Снүүпийг хаа сайгүй л харж болно. Аялан тоглолт, кино гэх мэт. Хэрэв тэр ямар ч авьяас болоод ур чадваргүй байсан бол ингэтлээ нэрд гарна гэж байхгүй.
-Шоуны ялагч Снүүптэй дуулна гэж байгаа. Зардал нь хаанаас гарч байгаа вэ?
-Энэ төсөл DCAT продакшн болон VTV телевиз хоёрын дундын төсөл юм. Тэгэхээр санхүүжилт нь дундаасаа босно. Мэдээж ивээн тэтгэгчид бас байгаа. Мөн хамтарч ажиллах санал тавьсан хүмүүс ч байна. Жишээ нь хип хоп хувцасны Монгол брэнд клипний үеэр өмсгөх хувцас нийлүүлэх санал тавьсан. Энэ мэтчилэн бидэнтэй хамтарч ажиллахад нээлттэй гэдгийг хэлмээр байна.
Улс болгон зохиогчийн эрхийг дээдэлсэн хууль гаргах хэрэгтэй. Гэхдээ хэт чанга хатуу хууль биш.
-Шоуны ялагч нь тэгэхээр Америк явж Снүүптэй уулзаж клипний зураг авалтанд орно гэсэн үг үү?
-Ерөнхийдөө бидэнд хоёр сонголт байна. Снүүп бол маш шахуу хуваарьтай. Ялагч тодрох үед Снүүп аялан тоглолтоор ч явж байж магадгүй. Хаана явж байгаа газар нь л очиж уулзана даа.
-Та олон жил хөгжмийн салбарт ажилласны хувьд Монголын хөгжмийн салбарыг хэрхэн үнэлэх вэ?
-Монголын хөгжмийн салбарыг үнэлэхэд арай эртдэх байх. Би ирээд удаагүй байна. Ямартай ч энд ирээд продюсерүүдтэй уулзаж, студиэр зочилсон. Мэдээж чанартай сайн байсан.
Ер нь одоо үед 90-д он шиг нэг хит дуу гаргаад мөнгө олдог цаг өнгөрсөн. Youtube байгаа цагт чи хэчнээн л бол хэчнээн хит дуу гаргаад тавиад байж болно. Гэвч чамд мөнгө авчрахгүй. Тэгэхээр хөгжмийн салбар энтертайнмэнт салбарын нэг хэсэг болчхож байгаа юм. Телевизийн шоу, хурим, найр, үдэшлэг, киног хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй.
Мөн хөгжмийг хүмүүст илүү ойртуулж өгөх хэрэгтэй гэж би боддог. Яг л ундааны машин, бэлэн мөнгөний машин шиг. Би "Just a minute music" хэмээх цахим хуудсанд өөрийн болон таньдаг продюсеруудынхаа хөгжмийг байршуулж байгаа. Тэндээс ямар ч хүн өөрт хэрэгтэй аяаа худалдаж аваад ашиглах боломжтой. Жишээ нь: чи богино хэмжээний кино хийлээ гэхэд тэндээс тохирох хөгжим худалдаж авах боломжтой. Мөн Снүүпийн дууны аяыг аваад Монгол хөгжмийн зэмсэг нэмээд өөрчилж болно гэсэн үг. Худалдаж авах болохоор зохиогчийн эрхийн асуудал үүсэхгүй. Гол нь уран бүтээлчид, продюсерүүд хангалттай хөгжмийн сан үүсгээд тэндээ байршуулаад байх хэрэгтэй.
-Хөгжмийг тухайн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр аливаа юманд ашиглах асуудал их нийтлэг байдаг шүү дээ. Ер нь зохиогчийн эрхийг дээдлэх нь ямар ач холбогдолтой талаар тайлбарлаж өгөөч?
-Нэг жишээ дурдахад нэг маш сайн дижэй байж л дээ. Түүний микс хийсэн хөгжмүүдийг бусад цэнгээний газруудад их түгээмэл ашигладаг. Мөн хийсэн миксээр нь цомог гаргаад зардаг. Гэвч тэр энийг мэддэггүй. Яахав ийм асуудал байж болно. Учир нь энэ нь түүнд үнэгүй сурталчилгаа болж байгаа юм.
Өчнөөн мөнгө төлж сурталчилгаа хийлгэж байхаар энэ арга зүгээр л дээ.Би хөгжмийн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай болохоор одоо шийдвэр гаргах төвшний хүмүүст зөвлөгөө өгч эхэлж байна. Улс болгон зохиогчийн эрхийг дээдэлсэн хууль гаргах хэрэгтэй.
Гэхдээ хэт чанга хатуу хууль биш. Жишээ нь би нэг хөгжим гаргасан байхад чи тэрийг ашиглавал надад мөнгө төлөх ёстой. Дараа нь байсан ч хамаагүй төлөх ёстой. Өөрөөр хэлбэл би нэг Монгол хөгжим ашиглалаа гэхэд зохиолчоос нь зөвшөөрөл авч төлбөр төлсөн байх ёстой. Харин би тэр хөгжмийг бага зэрэг өөрчлөөд, өөр цохилт нэмснээр түүндээ шинэ зохиогчийн эрх авчхаж болно.
Харин миний энэ өөрчилсөн хөгжмийг дахиад өөр хүн ашиглахаар болбол би төлбөрийг 50 50 нь хувиар жинхэнэ зохиолчтой нь тэнцүү хуваадаг ч юмуу. Тийм систем рүү шилжих хэрэгтэй байна.
-Олон жил хөгжмийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүний хувьд өгөх зөвлөгөө?
-Миний бодлоор нэг юман дээрээ гацаж байхаар аль болох олон сайн хөгжим зохиох нь чухал.
Мөн өөрийн бичиж, зохиосон хөгжмөө хүмүүс руу явуул. Жишээ нь кинонд их олон хөгжим хэрэгтэй байдаг. Кино зохиолчид юмуу Netflix, Hulu гэх мэт компаниуд руу зохиосон хөгжмөө үнийн саналтайгаа хамт мэйлдэж болно шүү дээ. Хөгжмийн хэрэгцээ маш их байдаг. Монголд энэ их телевиз байхад шоу болгон дээрээ өөр өөр хөгжим ашиглах шаардлага гарна. Тэдэнд ч мөн хөгжмөө зарж болно шүү дээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.