Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф зургаан сарын хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.
Түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлж, авлигын хэрэгтэй холбогдуулан шүүхэд шалгуулах эсэх асуудлаар тус улсын парламентын дээд танхим ойрын өдрүүдэд хуралдаж байсан юм.
Тэгвэл сенатчдын танхим Руссеффыг огцруулах асуудлаар 22 цагийн турш тасралтгүй хуралдсаны эцэст 55 нь дэмжсэн бол 22 нь эсрэг санал өгчээ.
Ингэснээр Бразилын Ерөнхийлөгч шүүхийн хаалга татахаар боллоо. Дилма Руссеффийг 2014 оны сонгуулийн өмнө кампанит ажилдаа төрийн өмчийн “Петробрас” компаниас хууль бус санхүүжилт авсан гэж буруутгаж байгаа юм.
Ирэх зургаан сарын хугацаанд Ерөнхийлөгчийн үүргийг дэд Ерөнхийлөгч Мичель Темер гүйцэтгэх юм. Бразилын Рио-де-Жанейро хотод зохион байгуулагдах зуны олимп болох гурван сарын хугацаа үлдээд байна. Гэвч энэ удаагийн олимпийн наадмыг Дилма Руссефф удирдаж чадахгүй нь.
Эх сурвалж: ВВС