Гашуун туршлагаас үүдсэн бизнес судлалын хичээл

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2016-05-16 10:34 GMT+8

Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид гэх хэсэг эмэгтэй Чингисийн талбайд цуглан, их хэмжээний хохирол амссанаа уйлан хайлан ярьцгааж, зарим нь бүүр үсээ хусуулан, үр хүүхдийнхээ Солонгост арай гэж олсон хэдэн төгрөгийг алдсандаа халаглаж байв.

Тухайн үеийн эрх баригчид харин ч буулт хийн, ХЗХ-ны хохирогчдын хүсэлтийг хүлээн авч, төсвөөс хохирлыг нь нөхөн төлүүлсэн. Уг нь тэр үед Монгол банкнаас анхааруулга гарган, хэт өндөр хүү амлан, хадгаламж татаж буй хоршоодод анхааралтай хандахыг сэрэмжлүүлж байжээ. Гэвч иргэд жилийн 40 хүртэл хувийн хүү амласан олон ч хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулаад алдсан. Тэд нэг сая төгрөгөө жилийн дараа 1.4 сая төгрөг болгон авах талаар л бодсоноос бүх мөнгөө бүүр алдах эрсдэлийг огт тооцоолоогүй юм.  

Нийгмийн сүлжээнд хэтэвчээ нээн барьсан иргэдийн зураг ихээхэн тархлаа. Зарим нь үүнийг сэтгэлгээний доройтол, мухар сүсэгтэй холбон илт буруутгасан бол нөгөө хэсэг нь өнөөгийн эрх баригчдыг зүхэн, амьдрал хүнд байна, арга байж уу гээд өнгөрөв.

Саяхан нийгмийн сүлжээнд хэтэвчээ нээн барьсан иргэдийн зураг ихээхэн тархлаа. Зарим нь үүнийг сэтгэлгээний доройтол, мухар сүсэгтэй холбон илт буруутгасан бол нөгөө хэсэг нь өнөөгийн эрх баригчдыг зүхэн, амьдрал хүнд байна, арга байж уу гээд өнгөрөв. Мөнгө даллах могой, таны орлогыг арвижуулах бурхан гэх мэт тайлбартай, лайк дарж, бусдад ч түгээхийг уриалсан гэрэл зургууд одоо ч фэйсбүүкээр дүүрэн.

Үнэхээр л хэтэвчээ нээгээд хурайлах төдийд мөнгөтэй болдог бол сайхан. Гэвч бодит амьдралд ийм байдаггүй гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш П.Баянсан ярьсан юм.

Дээрх жишээнүүд бид санхүүгийн ямархуу боловсрол, ойлголт, хандлагатай байгааг бэлхнээ харуулна. Эхний жишээний хувьд иргэд хадгаламж зээлийн хоршоодод итгэснээр залилангийн гэмт хэргийн хохирогчид болцгоосон. Хэдэн захирал аавын хаалга татаж, татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулав. Арваад ХЗХ дампуурахад хэдэн зуу ч биш, 8-9 мянган иргэн хохирсон гэдэг баримт бий.  

Харин дараагийн жишээ буюу элдэв лекцэд суун, хэтэвчээ барьсан дээр иргэд орлогоо өсгөх хүсэлтэй ч илүү амар дөт зам эрэлхийлж байгааг харуулна.

Энэ бүхнээс үүдэн иргэдэд санхүүгийн боловсрол олгох нь зүйтэй гэж манай улсын мөнгөний бодлогыг тодорхойлогч гол газар болох Төв банкнаас шийдвэрлэжээ. Үүний тулд ирэх намраас эхлэн аравдугаар ангийнханд (10, 11, 12 дугаар ангийнханд) бизнес судлалын хичээл заах юм байна. Сонгон гүнзгийрүүлэх энэ хичээлийг хүссэн сурагч сонгон суралцана. Нийт хичээлийн жилд 35 цагийн хичээл орох юм байна. МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар энэ хичээлээр сурагчдын ашиглах гарын авлага, багш нарын номыг бэлтгэх ажилд хэдийнээ оржээ. Ахлах сургуульд гурван жилийн турш хувь хүний санхүүгийн хичээл үзсэн сурагч их сургуульд ороод, энэ хичээлийг гүнзгийрүүлэн судлах боломжтой болох юм.          

Манай улсын 40 лаборатори сургуульд санхүүгийн суурь мэдлэг олгох хөтөлбөрийн туршилтыг хийжээ. Баянхонгор аймагт л гэхэд 300 хүүхэд сонгосон нь сурагчид сонирхолтой байгааг илтгэнэ.  Нийгмийн ухаан, амьдрах ухааны хичээл заадаг багш нар ирэх намраас энэ хичээлийг анх удаа заах тул багш нараа ч бэлдээд эхэлжээ. Тэд хүүхдүүдэд санхүүгийн онолоос илүүтэй хэрэглээнд нь суурилсан суурь мэдлэг олгох үүрэгтэй.

Ямартаа ч есдүгээр сарын 1-нээс эхлэн ахлах ангийн хүүхдүүд санхүүгийн суурь боловсролд суралцаж эхлэх нь. Хөтөлбөр цааш үргэлжлэн, дунд болон бага ангийнханд ч энэ төрлийн хичээл орох юм байна. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 128 санал өгсөн байна.

Дээшээ