Өглөө босоод Facebook, өдөр болохоор Facebook, орой унтахдаа Facebook, шөнө дунд сэрсэн ч Facebook. Ариун цэврийн өрөөнд Facebook, орон дотроо Facebook, усанд орохдоо ч Facebook.
Сайхан бурж байна гэж та бодох вий. Харин ч үгүй. Бид бүгд ийм болсон. Яагаад гэж үү? Өчигдөр өглөө оруулсан зураг тань хэдэн хүнд таалагдсан болохыг, орой бичсэн сэтгэгдэлд тань хэдэн хүн хариулсан болохыг, эсвэл бусад хүн юу нийтэлж, ямар зураг оруулсан болохыг үзэх хүсэл байдаг л биз дээ.
Өдөр тутам дунджаар 17 минут зарцуулсан гэж үзвэл би өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 25 өдөр буюу нэг сар орчмыг зөвхөн Facebook-т зарцуулсан байна.
Би анх 2010 онд Facebook нээж байжээ. Өдөр тутам дунджаар 17 минут зарцуулсан гэж үзвэл би өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 25 өдөр буюу нэг сар орчмыг зөвхөн Facebook-т зарцуулсан байна.
Нийтлэлийн төгсгөлд байгаа бяцхан тооцоолуурыг ашиглаж та анх Facebook нээсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хэчнээн өдрийг нийгмийн сүлжээнд зориулснаа хараарай.
FACEBOOK-ийн ДОТНЫН НӨХӨР ДОПАМИН
Яагаад бид ямар ч шаардлагагүй гэдгийг мэдсээр байж, өөр хийх зүйл байсаар байгааг мэдсэн ч гэсэн Facebook-ээ шалгахаар утсаа барьж, компьютерынхоо ард суудаг гэдгийг мэдэх үү?
Тархинаас ялгардаг допамин гэх бодисонд таларх. Ямарваа зүйлийг анх удаа хийж үзэхэд ялгарсан л бол тэгээд мөнхөд шаналгах шидтэй тийм л бодис. Учир нь допамин мэдрэлийн эс хооронд мэдээлэл дамжуулж, тухайн хүнд таашаал төрүүлдэг.
Хэрвээ энэ янзаараа явах юм бол би хорвоог орхих хүртлээ нийт 770 гаруй өдрийг зөвхөн Facebook-т зориулах нь
Допаминий хамгийн аймшигтай нь тухайн зүйлээ хийхгүй л бол албан хүчээр таны тархинд хийхийг шаардсан мэдээлэл дамжуулна. Жишээ нь та өлсөж байвал хоол идэхийг, цангаж байвал ус уухыг хүсдэг. Ердөө л допаминтай холбоотой.
Допаминий аюул зөвхөн хоол, хүнсээр дуусахгүй. Бэлгийн харилцаанд ороход ч допамин ялгарна. Гэхдээ зөвхөн сайхан зүйлсээс гадна согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, хар тамхи хүртэл допамин ялгаруулдаг.
Яагаад сургуульд сурч байхад онц дүн авах тийм их бахдалтай байдгийг та гайхаж байсан уу? Өнөөх л допаминтай холбоотой. Багш таныг хийж чадсаны төлөө ОНЦ дүнгээр шагнана. Тархинд допамин ялгарна.
Яг л үүнтэй адил Facebook таны тархины допамин ялгаруулдаг мэдрэлийн эсүүдийг сэргээдэг. Хэрвээ орохгүй бол мэдрэлийн эсүүд ажиллаж Facebook-ээ шалгахыг шаардана.
Шалгасны дараа допамин ялгарч та нэг л таатай болно. Дахиад хэсэг хугацааны дараа мөн л өнөөх мэдрэлийн эсүүд таныг “хатгаж” шалгахыг шаарддаг.
Энэ мэтээр явсаар өнөөдөр дэлхий даяар байгаа 1,6 тэрбум орчим хэрэглэгч өдөрт дунджаар 17 минутыг Facebook-т зарцуулдаг болжээ. Гэхдээ энэ тоо тун бага үзүүлэлт юм.
Зөвхөн өөрөөрөө жишээ авахад өдөрт хамгийн багадаа нэг цагийг Facebook-т зарцуулж байна. Хэрвээ энэ янзаараа явах юм бол би хорвоог орхих хүртлээ нийт 770 гаруй өдөр буюу бүхэл бүтэн хоёр жил гаран хугацааг зөвхөн Facebook-т зориулах нь.
БИДЭНТЭЙ ХОЛБООТОЙ БЯЦХАН ТООНУУД
2015 оны судалгаагаар Монгол улсад бүртгэлтэй Facebook хэрэглэгчийн тоо 1,5 саяд хүрчээ. Ази-Номхон далайн орны хэрэглэгч нэг бүр Facebook-т 5,45 ам. долларын орлого оруулсан тооцоо ч бий.
Тэгэхээр бид өнгөрсөн жил Facebook-т нийт 7,5 сая ам. долларын орлого оруулжээ. Зөвхөн дунджаар тооцож үзсэн үзүүлэлт учраас дээшээ, доошоо хэлбэлзэж болно.
1,5 сая хэрэглэгч өдөр бүр 17 минут зарцуулдаг гэхээр бид жилдээ 155 сая хүн цагийг Facebook ашиглахад зориулж байна. Доорх тооцоолуураар та анх Facebook нээснээс хойш өнөөдрийг хүртэл хэр их хугацаа зориулсан болохоо мэдээрэй.
Ер нь одооноос Facebook-ийн хэрэглээгээ танамаар юм биш үү? Та дээд хэсгээс нь элссэн он, сар, өдрөө сонгоод, өдөрт дунджаар хэчнээн минут зарцуулдаг болохоо өөрчилж болно. /Харамсалтай нь зөвхөн суурин компьютер дээр ажиллах учир гар утсаараа үзэж байгаа та дараа нь компьютер дээр тооцоолж үзээрэй/