“Рио-2016” олимпийн наадамд зодоглох жүдочдыг зарлах үед бэлтгэлийн зааланд анхаарал татсан эрхэм бол Монгол Улсын Ардын багш Ч.Насантогтох байлаа.
Өвөрмонголын жүдо бөхийн шигшээ багт уригдан ажиллаж байгаа тэрбээр сар гаруй шавь нартайгаа Монголд хамтарсан бэлтгэл хийгээд буцлаа. Өвөрмонголын шигшээ багийнх нь амжилт болон “Рио-2016” олимпийн наадмын талаар Ардын багшийн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Өвөрмонголын шигшээ багт дасгалжуулагчаар ажилласнаас хойш тантай тухтай уулзсангүй. Энэ талаар сонирхмоор байгаа ч ярилцлагаа арай өөр сэдвээр эхлүүлчих үү?
-За тэгье дээ.
-“Рио-2016” олимпийн наадам эхлэхээс 100 хоногийн босго дээр МЖБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр олимпийн бүрэлдэхүүнээ зарласан. Тухайн цаг мөчид та жүдогийн бэлтгэлийн зааланд Х.Баттулга ерөнхийлөгчтэй яриа өрнүүлж байгаа харагдсан. Монгол Улсын шигшээ багийн ахалж явсан хүний хувьд танд олимп зорих бүрэлдэхүүний сонголтонд хэлэх таны үг сонин байна?
-7-8 олимпийн цикльд шигшээ багтай хамт байсан болохоор Монголын жүдочдын талаар санаа зовж байдаг хүн. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга эхний ээлжинд олимп явах нэг номерын тамирчдаа зарласан. Олимп хүртэл хугацаа байна, ард нь хоёр номерын тамирчид байгаа шүү гэдгийг анхааруулсан. Зарласан хүмүүс л явах юм байна гэж тамирчид төдийгүй ард иргэд ойлгоод байх шиг байна.
Эрэгтэйчүүдийн 60кг гэхэд дөрвөн хүн, 73кг, 81кг, 52кг, 63 кг гээд хоёр, хоёроороо байгаа. Аль ч жинд, хэн нь ч олимпод оролцох хэмжээнд бэлтгэгдчихсэн. Монголын жүдо өнөөдөр ийм түвшинд хүрээд хөгжчихсөн.
ОЛИМПОД ОРОЛЦОХ БАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРОХ БАЙХ
-Олимп, дэлхийн медальтнууд олноор төрөн гарч, шилдгүүд багтаж ядан байдаг жин бол яах аргагүй 60кг. Энэ олимпийн цикльд дөрвөн тамирчин олимпийн чансаанд орж ирсэн нь сонголт хийхэд хамгийн хүнд шийдвэр байх шиг байлаа?
-Нэг номероор зарласан хүмүүсийг 100 хувь баттай олимпод оролцоно гэж бодохгүй байна. Өөрчлөлт орно гэдэгт итгэлтэй байна. Олон улсын жүдо бөхийн холбоонд эцсийн мэдүүлэг 40-45 хоногийн өмнө явна. Тэр үед яг эцэслэн шийдэгдэх болов уу.
Шигшээ багийг зарласнаас хойш Бакугийн Их дуулга, Алматы Гранпри тэмцээнд жүдочид явлаа. Бакугийн Их дуулгад Г.Болдбаатар гавьяат түрүүлж М.Бундмаа хүрэл медаль хүртлээ.
Олимпийн гол найдвар хөнгөн жин. Олимп, дэлхийгээс хамгийн олон медаль авсан жин бол яах аргагүй 60кг. Тэр хэмжээгээр үүрэг хариуцлага өндөртэй жин. Ц.Цогтбаатар гэж маш сайхан ирээдүйтэй хүү гарч ирлээ. Гоё барилдаантай. Энэ хүүхдийг нэг номероор зарласан ч ард нь 2-3 хүн байсан. Гэтэл Ц.Цогтбаатар сүүлийн тэмцээнд жингийн асуудлаас болж хасагдсан байна. Залуучуудаа дэмжих шийдвэр бол зөв. Гэхдээ ААШТ, ДАШТ-д дэмжиж болно. Олимпийн тоглолт бол арай өөр асуудал.
Тамирчин хүнд хамгийн хэцүү зүйл бол жингийн асуудал. Жүдочид жиндээ зөв орж чадвал ямар ч амжилт гаргаж чадна. Хэрвээ жиндээ орж чадахгүй эсвэл буруу орвол асуудал. Багш дасгалжуулагч нар жингийн зөв хасуулах талаас анхаарах ёстой. Жаахан хүүхэд учраас жин хасах, жиндээ орох хэцүү шүү. Хүн ер нь таван кг-аас дээш хасна гэдэг хэцүү. Ц.Цогтбаатар олимпийн дараа жин өгсч 66кг орох байх. Чацтай, бяртай жиндээ сайхан л бөх болох байх.
-Эрэгтэйчүүдийн -73кг бас санал хуваагдсан л байх?
-С.Ням-Очир, Г.Одбаяр хэн ч олимпод явсан ялгаагүй. Адилхан л амжилт гаргах хэмжээнд оччихсон. С.Ням-Очирын хувьд мэхний даацтай зүйл бий. Шахаж татна, үүрнэ, хөл тавина гээд мэхний олон хувилбартай. Г.Одбаярын хувьд бяр, хүчний хувьд илүү даацтай.
ОЛИМПИЙН ГУРАВ ДАХЬ МЕДАЛИА АВАХЫН ТӨЛӨӨ ТҮВШЭЭ ИХ ХИЧЭЭЖ БАЙНА
-Лондоны олимпийн дараа "Манай Н.Түвшинбаяр аварга олимпийн хошой медальтай боллоо. Хоёр ч удаа хөлөндөө гэмтэл авлаа. Одоо биеэ бодох цаг нь ирсэн" гээд ярилцлага өгч байлаа. Та түүнд амралт өгөхийг хүссэн ч олимпийн аварга маань өнөөдөр гурав дахь олимпдоо зодоглох гэж байна. Энэ хугацаанд Азийн наадмын аварга, Ази тивийн аварга гээд авч үзээгүй алтан медалиа авлаа?
-Түвшээгийн хувьд хоёр олимпод хоёуланд нь гэмтэл авсан. Миний бодлоор АНУ-д хийлгэсэн хагалгаа маш сайн болсонд их баярладаг. 2012 оноос хойш Н.Түвшинбаярын амжилт үзүүлэлтээрээ өмнөхөөсөө бүр илүү байна. Гадны тамирчидтай хоол идэж байхад “Н.Түвшинбаяр дэлхийн аваргаас энэ жил медаль авсангүй ээ багш аа. Яах аргагүй олимпийн бөх юм аа. Олимпиосоо дахиад л медаль авах нь ээ” гээд ярьцгааж байлаа.
Ирснээсээ хойш Түвшээтэй ярилцлаа, 30 гаруй хоног бэлтгэлийг нь харлаа. Өөрөө их хичээж байна. “Миний хувьд хамгийн сүүлчийн боломж. Олимпийн гурван медальтай Монгол хүн, Монгол жүдоч байдаг юм шүү” гэж харуулахын тулд чармайж зүтгэж байгааг нь хараад их баярлалаа. “Элдэв юманд битгий санаа зов. Олимпийн гурван медальтан болох ёстой шүү чи” гэж захисан.
-Аварга танд юу гэж байна?
-"Таны хэлсэн үгэнд баяртай байна. Биелүүлэхийн төлөө хичээх болно" гэсэн. Монголчууд дөрвөн мөчиндөө төрөлхийн бяртай хүн гэж ярьдаг даа. Түвшээ бол төрөлхийн. Одоо бол олимпод Түвшээтэй ойролцоо үзээтэй 4-5 хүн л байгаа. Гэхдээ бүгд л нэг, нэгнээсээ айж бэргэж байгаа.
Олимпийн тоглолтод зөөлөн өрсөлдөгч гэж хэзээ ч байхгүй. Сүүлийн 4-8 жил тэмцээнээс тэмцээнд шигшигдсэн өндөр чансаатай хүмүүс л багтдаг. Хамгийн сүүлийн тулаан шилдэг 16 буюу “Мастерс” байна. Үүнд онооны өөрчлөлт маш их гарна. Багш нар жүдочдоо эхний наймд орвол сайн уу, үгүй юу гэдгийг маш сайн судалж оноондоо анхаарах ёстой. Энэ бүхнээс олимпийн сугалааны зураглал ойлгомжтой болох учраас маш нарийн тооцоо хийх хэрэгтэй.
-2015 оны ДАШТ-ий дараагаар олимп, дэлхийн медальтан Х.Цагаанбаатар зодог тайлах шийдвэрээ гэнэтхэн зарласан. Одоо дасгалжуулагчийн албанд шилжчихсэн байгаа?
-Миний бодлоор олимп дуустал шигшээ багтаа тамирчнаар байсан бол их л хэрэгтэй байсан юм. Нэгэнт өөрөө шийдвэр гаргасан учраас юу гэхэв. Цагаанбаатар бэлтгэл маш сайн хангадаг, бусдадаа маш их зааж зөвлөж үлгэрлэдэг жүдоч. Төмөрхүлэг, Ууганбаатар, Одбаяр нарыг дагуулж өөрийнхөө бүх зүйлийг хэлж зааж яг өөр шигээ давхар бэлдсэн.
Тамирчдад их тусалдаг, багтаа нөлөөтэй хүн. Барилдааны үед ч зааварчилгаа өгч л байдаг, бүхнээ заадаг их сайхан талтай бөх. Бүх тамирчид Цагаанааг их сонсоно, хүндэлнэ. 2016 оны олимпийн дараа Цагаанбаатар, Түвшинбаяр нар дасгалжуулагчаар албан ёсоор ороод ажиллахад тамирчдын цаашдын амжилтад онцгой үүрэг гүйцэтгэнэ.
-Энэ олимпийн цикльд МЖБХ хоёр номерын тамирчнаа гадаадын улс орнуудад легионер тамирчин болгосон эхний алхам бол Г.Отгонцэцэг байлаа. Ур чадвар нь сайжирч олимпийн чансаанд гуравдугаарт бичигдэж эхэллээ. М.Уранцэцэг гавьяатыг сүүлийн гурван тэмцээнд ялчихлаа?
-Г.Отгонцэцэг легионер тамирчнаар явсан нь зөв алхам. Монголд байхдаа Урнаагийн урд гишгэнэ гэдэг хэцүү байсан. Урнаа маань дэлхийн аварга болчихсон, дөрвөн жил дэлхийн чансааг тэргүүлсээр олимптой золгож байна. Отгонцэцэг шигшээ багийн тамирчнаар байж байгаад олимпоос хоёр жилийн өмнө явчихсан учраас бас бодох л асуудал.
Дөрвөн жилийн өмнө сан бол хамаа алга. 2013 он дөхөөд явна гэхээр бодууштай л юм. Отгонцэцэг бол 2016 оны олимпод яах аргагүй том өрсөлдөгч болж гарч ирлээ. Гурван тэмцээнд дараалан Урнаагаа яллаа. Урнаа, Отгоо хоёр Япон гэлтгүй бүх өрсөлдөгчөө ялж байна. Олимпийн татамид хоёр Монгол охин шигшээд зогсч байвал сайхан л байна.
2017 ОНД ГЭРЭЭГЭЭ ДУУСГААД ЭХ ОРОНДОО ИРНЭ
-Өвөрмонголын шигшээ багт дасгалжуулагчаар очсоноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Нэг олимпийн цикльд таны дасгалжуулсан шигшээ багт ямар өөрчлөлт гарав. Амжилтаасаа хуваалцаач та?
-Лондоны олимпийн дараа Өвөрмонголын шигшээ багт уригдаж гэр бүлээрээ очсон. 5-6 дарга ирж урьдчилсан байдлаар МҮОХ-ны Загдсүрэн даргатай ярилцсан юм билээ. Өмнө нь ирээч гэхэд нь татгалзсан ч дахиад санал тавьсан. Олимпиос нэг жилийн дараа дөрвөн жил тутамд болдог Хятадын бүх ард түмний спартакиад явагддаг.
Энэхүү наадмаар спортын бүх салбарын алдаа, оноо, амлалтаа дүгнэж цэгнэдэг нарийн системтэй. Үүргээ биелүүлсэн дарга нар дэвшинэ, чадаагүй бол огцорно. Шударга, зөв хариуцлагын мундаг системтэй. Өвөрмонголчууд жүдогоор сүүлийн гурван спартакиадад нэг ч алтан медаль авч үзээгүй юм. 2013 оны спортын их наадмаас жүдогоор нэг алтан медаль авмаар байна. Та тусалж ажиллаж өгөөч гээд гуйсан.
-Бүх ард түмний спартакиад нь Хятадын хувьд олимпод тооцогддог болохоор хүндхэн л даалгавар байж?
-Тийм ээ. Дараагийн олимпийн циклээ эхлүүлж байна л гэсэн үг. Эхлээд юутай ч очиж шигшээ багийг нь харъя гээд сар орчим хугацаанд хүүхдүүдтэй ажилласан. Тэгээд "Боломжийн юм байна. Би ямар олимпийн аварга төрүүлье гэж байгаа биш. Нэг алтан медалийн төлөө зүтгэе" гээд зөвшөөрсөн. Магадгүй хоёр ч алтан медаль байж магадгүй гээд тоглоом шоглоомоор хэлэхэд дарга нар нь үнэмшихгүй л шахуу байсан. Ингээд 2013 оны спартакиадаас нэг жил зургаан сарын өмнө очоод -81кг Эрхэмбат, -90кг Сэржав гээд хоёр хүү тасархай түрүүлж аварга болсон.
-Спартакиадын дараа шигшээ багт хамт ажилласан байсан Х.Болдбаатар гавьяатыг эрэгтэй баг уриад танд эмэгтэй багийг даатгачихсан уу?
-Тийм ээ. Болдоог эрэгтэй шигшээ багт урьсан. Тэгээд надад дахиад илүү хүнд даалгавар өгсөн. Нэг ч медаль авч үзээгүй эмэгтэй багийг медаль авахуулах өгөөч гэсэн. . Хятадын эмэгтэй шигшээ баг дэлхийд зургадугаарт бичигддэг баг. 2008 оны олимпийн наадмаас гурван алт авсныг санаж байгаа байх. Олимпод бүтэн багаараа шахуу оролцох гэж байна. 2017 онд медаль авахуулчихбал тэгээд боллоо. Гэрээгээ дуусгаад эх орондоо ирээд бие гайгүй байвал мэддэг чаддагаа хүүхдүүдээ зааж залуучуудад туслах бодолтой байна.
-Таны удирдлага дор хэчнээн хүүхэд хичээллэж байна?
-Шигшээ багт эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, гурван дасгалжуулагч. Эмэгтэй шигшээд 60 гаруй хүүхэд байна. Дөрвөн жил байрлаад л, хоол унд бүх хангамж цаанаас, цалин аваад зөвхөн бэлтгэл хийж байгаа. Шигшээ баг Бээжиндээ Биеийн тамирын спортын хороонд хамаарна. Хятадын жүдо бөхийн холбооноос хамтарсан бэлтгэл болон тэмцээнд явах эсэхийг шийддэг. Нийтдээ 57 муж аймаг байгаа учраас дотоод өрсөлдөөн ихтэй. Хамгийн гол нь өрсөлдөөнийг шударга шийднэ. Улсын аваргаас медаль авчихбал дэмжигдээд явчихна даа. Чөлөөт бөхөд Гансүх, бокс солгой Баяраа ажиллаж байна.
-Х.Болдбаатар багшийн шавь нараас Сайнжаргал гэж залуу -73кг-д дэлхийд өрсөлдөж байна. Өнгөрсөн жилийн Чингис хаан Гранпри тэмцээнээр манай аваргуудыг ялж түрүүлсэн. Өвөрмонголын жүдочдын онцлог юу байна вэ?
-Хөл мэх сайтай, уналт холтой. Намайг очиход Сайнжаргал 18 настай, Шилийн голоос ирж байлаа. Авьяастай хөдөлмөрч хүүхэд учраас дэлхийд гараад л ирлээ. Одоо олимпод оролцох эсэхийг нь хараад л байж байна. Олимп явчихбал манай Болдоогийн хөдөлмөр гарах гээд л байна. Айлын ганц хүүхдүүд болохоор жаахан эрх талдаа. Манай Монгол хүүхдүүд хөл, гар нь янз бүр болох ойр зуурын гэмтэл тоохгүй шүү дээ. Гэтэл Өвөрмонгол шавь нар ийм зүйлд бөөн юм болно. Жаахан гэмтчихвэл ээж, аав нь спортоос нь болиулаад л аваад явчихна даа. Бусдаар бол гайгүй дээ.
ЗӨВ СОНГОЛТ ХИЙВЭЛ ХАМГИЙН ОЛОН МЕДАЛЬ АВАХ БАГ
-Шигшээ багт шижигнэсэн залуучууд гарч ирэхтэй зэрэгцэн сүүлийн олимпод зодоглох жүдоч олон бий. Энэ цаг үеийн шигшээ баг бас л бахархмаар нэгэн сайхан хамт олон санагддаг?
-Бахархалгүй яахав. Цогтбаатар, Отгонбаатар нарыг эс тооцвол үндсэндээ Бээжин Лондонгийн олимпод бэлдэж байсан бүрэлдэхүүн шигшээ багт бий. Энэ олимпийн цикльд шинээр гарч ирсэн хоёр хүүхэд бол яах аргагүй Отгонбаатар, Цогтбаатар. Аврагчийн Шийрэв багшийн шавь нар. Үнэхээр сайхан хоёр хүүхэд байна. Сүүлийн олимп гэдгээрээ олон жүдоч их хичээж бэлтгэл сургуулилтаа хийж байна. Одоо бол би чадна гэдэг итгэлтэй болчихсон доо.
-Риогийн олимпийн наадмын зураглал танд байж л байгаа байх?
-Байлгүй яахав. Зөв сонголт хийгээд явбал хамгийн олон медаль авах боломжтой шигшээ баг. Эмэгтэй хоёроос дээш, эрэгтэй 2 медаль авчих байх. Өмнө нь Япон жүдочтой таарна гэхээс айдаг байсан. Одоо Япон, Монгол, Солонгос гэдэг болчихсон шүү дээ. Би хүүхдүүддээ, шавь нартаа итгэж байна.
-Ерөөлөөр болог. Таны ажил үйлст амжилт хүсье. Өвөрмонголын эмэгтэй шигшээ багийн анхны медалиа авахуулчихаад эх орондоо хурдан ирээрэй та?
-Баярлалаа. Мах цусны тасархай юм болохоор Өвөрмонголын жүдочдодоо мэддэг чаддаг бүхнээрээ тусалж байна. Ярилцлагынхаа төгсгөлд залуу багш дасгалжуулагч нарт өгөх зөвлөгөө байна. Сүүлийн үед харж байхад багш нар өсвөр, залуучуудын тэмцээнд хүүхдийг маш их жин хасуулж байна. Үүнийг би буруу гэж боддог. Амь насаа алдсан хэрэг хүртэл гарсан. Энэ бол маш том алдаа. Багш нар үүнийг ойлгохгүй байна.
Олон улсад өсвөр насны хүүхдийг жин хасахыг хориглочихоод байгаа шүү. Дасгалжуулагч нарт байнга семинар явуулах хэрэгтэй. Дурын хүн багш болно гээд цүнх үүрээд явж байж болохгүй. Хүүхдийг яаж бэлтгэх, хэр ачаалал өгөх, зүрх судас нь хэд цохих ёстой вэ гээд мэддэг байх ёстой. Бага балчир хүүхэд гэмтэж бэртэнэ. Хэчнээн авьяастай ч гэмтэл авбал тэгээд л шантраад яваад өгнө шүү гэж захимаар байна.