-Та Гадаад хэргийн яамыг толгойлдог. Хэдэн гадаад хэл эзэмшсэн бэ?
-Би социализмын үеийн бүтээгдэхүүн учраас Орос хэл мэднэ. 1983 онд Говь-Алтай аймгийн хоёрдугаар сургуулийг төгсөөд Москва хотын Олон улсын харилцааны сургуульд элссэн юм. Тэнд Европ, Ази гэсэн хоёр үндсэн чиглэлээс нэгийг нь сонгон судалдаг. Би төв Европыг сонгосон учраас оюутан байхдаа герман, франц хэл сурсан. Европын хоёр том улс нь Франц, Герман. Англи хэлийг би яагаад ч юм системтэй судлаагүй. Богино хугацааны курст, дараа нь бие даан сурсан.
-Ажлын шаардлагаар сурчихсан уу?
-Хэлийг доторлоно гэж дипломатчид ярьдаг юм. Дипломатууд маш нарийн ньюансыг ч ойлгох түвшинд гадаад хэлийг сурах ёстой. Би залуучуудад хэл мэддэг бол орчуулга хийх түвшинд хүр гэж хэлдэг. Үгүй бол би тэр хэлийг мэднэ гэхэд учир дутагдалтай.
-Дипломатч болох нь таны хүүхэд насны мөрөөдөл байв уу?
-Уг нь би математик, физикт сонирхолтой хүүхэд байсан. Олимпиадад улсад дээгүүр байрт орж байсан юм. Гэвч олон улсын харилцааны их сургуулийн хуваарь ирсэн. Хүчээр шахуу Москва явсан даа. Тооны хүн гадаад хэл үзээд эхлэхээр эхэндээ гайхах зүйл гарна. Гэхдээ математик аливааг системтэй, томоор харахад сургадаг, гүйлгээ ухаантай болгодог болохоор бэрхшээгээгүй. Би 1989 онд их сургуулиа төгсөж, Гадаад яаманд ажилд орсон. Үүнээс хойш 27 жил тасралтгүй энэ салбарт ажиллаж байна.
-Алтан медальтнуулын нэг байжээ.
-Тийм ээ. Аравдугаар ангиа төгссөн хойно нэг өдөр манай сургуулийн захирал гэрт ирж, алтан медалийг маань авчирч өгсөн. Хүзүүндээ зүүх уяагүй, алтан зоос шиг юм билээ. Одоо ч хадгалдаг.
-Та тэгвэл яг л хоёр нийгмийн зааг дээр их сонирхолтой үед сургуулиа төгссөн юм байна.
-Тэгсэн. Би их азтай оюутан. Горбачевын үед сурсан юм. Энэ хүн перестройка, гласность гээд л өөрчлөлт шинэчлэлтийн талаар яриад эхлэхээр манай багш нар яахаа мэдэхээ байчихсан. Коммунист намын түүх заадаг байтал тэр түүх нь худлаа болж таарсан. Багш нар эвгүй байдалд орон, хичээлийн цагаар чөлөөт хэлэлцүүлэг явуулах болсон.
Чех, Польш гэх мэт Зүүн Европын оюутнууд манай сургуульд сурч байлаа. Тэд багш нараас огт өөр түүх ярина. Их сонирхолтой үе байсан. Би сургуулиа төгсөөд, 1989 оны долдугаар сард Монголд ирэхэд нам гүм, өөрчлөлт шинэчлэлийн үнэр ч байгаагүй. Арваннэгдүгээр сарын үеэр залуучуудын дунд яриа гарч, энд тэнд цуглах болсон. Би тэрийг нь шохоорхоод, хаана ямар бүлгэм байна, очдог байлаа. Тэгээд 1990 онд бид Гадаад яаманд Ардчиллын дугуйлан байгуулсан юм.
-Нууцаар уу?
-Ил байгуулсан. Тухайн үед албан байгууллага бүр дээр МАН-ын үүр байв. Бид хамгийн түрүүнд тэр үүрийг татан буулгахыг шаардсан. Гадаад бодлого улстөржих ёсгүй. Улс төрийн намаас илүү Монголын эрх ашиг бий. Хэрэв МАН-ын үүрийг татан буулгахгүй бол АН-ын намын үүрийг байгуулах шаардлага тавьсан. Хэрэв хоёр намын үүр зэрэгцээд байвал Гадаад яамны тусгай мэдээллүүд гадагшаа гарах эрсдэлтэй байсан. Мөн боловсон хүчний бодлогоо ил болгохыг, ар өврийн хаалгаа зогсоохыг шаардсан юм.