"Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё” хэмээн хүүхэд бүхэн хэлд орсон даруйдаа дуулж эхэлдэг "Маамуу нааш ир" дуу зохиогдсоноос хойш нэгэн жаран өнгөрчээ.
Тэртээх 1956 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг дээр ая зохиож энэхүү дуу бүтсэн түүхтэй.
Ардын жүжигчин Д.Лувсаншаравын охин, өв залгамжлагч Л.Халиунсүрэнтэй "Монгол Контент" компани “Маамуу нааш ир” дууг сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан өөрсдийн “Маамуу” брэнддээ албан ёсоор ашиглах онцгой эрхийг нь авлаа. Монгол Контент ХХК нь “Маамуу” брэндийг хөгжүүлэн гаргаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд зурагт ном, дууны цомог, олон ангит хүүхэлдэйн кино зэргийг гаргах юм.
Иймд МУСТА, СУИС-ийн Хүндэт профессор Л.Халиунсүрэнтэй ярилцаж энэхүү дууны түүхтэй танилцлаа.
-"Маамуу нааш ир" дуу хэрхэн бүтсэн тухай түүхээс ярихгүй юу?
-Юуны өмнө “Монгол контент” компанитай гэрээ хийж, албан ёсоор ашиглах болсонд баяртай байна. Аав маань Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэн гуайтай хамтарч хүүхдийн олон дуу хийсэн байдаг. “Маамуу нааш ир” дууны 50 жилийн ой болох үед хүүхдийн 50 дууны түүвэр гаргаж байлаа. Энэ жил 60 жил болж байна.
1956 оны намар аав маань Москвагийн хөгжмийн дээд сургуульд оюутан байхдаа амралтаараа ирлээ. Манайх тухайн үед хашаанд амьдардаг байсан юм. Хашааны хүүхдүүд хоорондоо тоглоно. Хүүхдүүд тоглож байхдаа том хүний дуу дуулаад байхаар нь аав хүүхдийн хоолойд ойрхон, амархан сурчихаар, үг хэллэг нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхөөр дуулах дуу зохиох хэрэгтэй юм байна гэж бодсон юм билээ.
Тухайн үед би зургаан настай байсан юм. Тэгээд Ч.Лхамсүрэн гуайтай ярьж байгаад шүлэг дээр нь мандалин хөгжмөөр хүүхдүүдэд “Маамуу нааш ир” дууг зохиогоод надад сонсгосон юм билээ. Тухайн үед би зургаан настай байсан юм. Би хамгийн анхны сонсогч байхгүй юу. Надад сонсгоход дор нь сураад дуулсан гэнэ. Тэгэхээр нь энэ дууг хүүхдүүд амархан сурч, хүүхдийн ой тоонд амархан тогтох юм байна гэж бодсон гэсэн. Ингэж "Маамуу нааш ир" бүтсэн түүхтэй.
-Энэ дуу хэр хурдан түгсэн бэ? "Маамуу нааш ир" дууг мэдэхгүй монгол хүн бараг байхгүй болов уу.
-Зохиогдсоныхоо дараанаас их хурдан түгсэн дээ. Анхны дуулсан хүн нь МУГЖ хүүхдийн дууны М.Долгор гуай юм. Харин би хашаанд байхдаа л хүүхдүүдийн хүрээнд анх дуулж тэр дороо түгсэн байх. Тэр жил гудамжинд явж байсан хүнээс “Маамуу нааш ир” дууг мэдэх үү?" гэж асуухад “мэдэлгүй яахав” гээд дуулж байсан нь зурагтаар гарч байсан. Зохиогдсон оноосоо эхлээд нэг жаран өнгөрсөн байна. Энэ жаранд амьдарч байгаа бүх хүн мэддэг. Тийм ч учраас 20 дугаар зууны хүүхдийн манлай дуу гэж нэрлэгдсэн.
Хүүхдийн баяр болгоноор "Маамуу нааш ир" дууны тухай ярьдаг. Монголын хүүхдүүд үе удмаараа дамжуулаад дуулдаг дуу болсон байна.
-Энэ дууны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулаад ямар нэг арга хэмжээ төлөвлөж байгаа юу?
-Энэ жил "Маамуу нааш ир" дууны 60 жил, аавын маань 90 насны ой тохиож байгаа учраас олон арга хэмжээ явуулж байна. "Нарны домог" бүжгэн жүжгээс эхлээд төрөл бүрийн тоглолтууд болж байна. Ирэх намар энэ дуунд зориулсан уралдаан зохион байгуулахаар ярьж байна. Олон арга хэмжээ болох юм.
-Та аавтайгаа өнгөрүүлсэн бага насаа дурсахгүй юу?
-Манай гэрт олон сайхан жүжигчид, дуучид, хөгжимчид, яруу найрагчид ирдэг байсан. Гэхдээ дандаа "юу туурвих вэ?" гэсэн уран бүтээлийн яриа өрнөдөг байлаа.
Аав маань намайг долоо настай байхад гараас хөтлөөд Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид оруулсан. Одоогийн Санхүү Эдийн засгийн дээд сургууль Хөгжим бүжгийн сургууль байсан юм. Хөгжим бүжгийн шалгалтанд тэнцчихээд гараад Хятадын боов зардаг ойр хавийн олон мухлагуудаас надад боов авч өгч байсныг санадаг юм. Тухайн үед дүү маань бас төрж байсан. Цаашаа нэгдүгээр төрөх рүү очоод баярласнаа хэлж байсан маань санаанаас гардаггүй юм.
Манайх таван буудалд байлаа. Аав маань “Ява” мотоцикл унаад, ардаа намайг суулгаад сургууль руу хүргэж өгдөг байсан юм.
Аавынхаа буянаар ийм сайхан хөгжмийн ард сууж, өдий болтол, хөгжимдөө хөтлөгдөөд, олон сайхан шавь нартай, олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна даа.
-Танд баярлалаа.