НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрээ гаргажээ.
Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун гишүүдийн хамт мэдээлэл хийлээ.
Нэр дэвшигч нарт одоогоор хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй байх тул 238 нэр дэвшигчийг бүртгэв. Зарим нэр дэвшигч хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн шаардлагыг хангаагүй.
Тухайлбал, Нийслэлийн Хөгжлийн хөтөлбөр нам-1, Иргэний хөдөлгөөний нам-2 нэр дэвшигч сонгогдох эрх бүхий насанд хүрээгүй, Монгол консерватив нам-1 нэр дэвшигч цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ.
Хөдөлмөрийн үндэсний намаас 3 нэр дэвшигч УИХ-н сонгуульд нэр дэвшинэ гэх үндэслэлээр НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзсан тул хүсэлтийг Нийслэлийн Сонгуулийн Хороо хүлээн авч шийдвэрлэсэн.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд зөвхөн нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг юм байна. Энэ шалтгаанаар Монголын социал демократ нам нийслэлд салбаргүй тул татгалзсан шийдвэр гаргав. ИЗНН баримт материалыг шалгах явцад хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул мөн л татгалзжээ.
НИТХ-ын сонгуульд оролцохоор 2 эвсэл буюу Эх орончдын нэгдсэн эвсэл-5, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл-32 нийт 37 нэр дэвшигчийн материал ирүүлсэн. Сонгуулийн тухай хуульд зааснаар орон нутгийн сонгуульд тухайн орон нутагт салбартай нам зөвхөн оролцоно гэж тодорхой зохицуулсан байх тул эвслийн нэр дэвшигч нарыг бүртгэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
№ | Намуудын нэрс |
Материал ирүүлсэн | Бүртгэгдсэн | Татгалзсан | Нэрс |
1 | МАН | 45 | 45 | - | |
2 | АН | 45 | 45 | - | |
3 | БНН | 21 | 21 | - | |
4 | МУНН | 3 | 3 | - | |
5 | МАХН | 45 | 45 | - | |
6 | ИХН | 44 | 41 | 3 | Д.Ундармаа Ч.Ундрахбаяр Б.Хосбаатар |
7 | ХХН | 6 | 5 | 1 | Д.Санжаа |
8 | ХҮН | 29 | 25 | 4 |
Б.Алтанцэцэг |
9 | МКН | 10 | 8 | 2 | Х.Удвалцэцэг С.Мөнхдөл |
Нийт | 248 | 238 | 10 |