Google компани Siri болон Alexa зэрэг дуу хоолой таньдаг системүүдтэй өрсөлдөх GoogleAssistant үйлчилгээг танилцуулав. Магадгүй дуу хоолой таньдаг ямар ч системээс илүү болсон байж болох юм.
Компанийн захирал Сундар Пичайн хэлснээр өнөөдөр Google-ээс хийсэн хайлтын 20 хувь нь дуу хоолой ашигладаг болжээ. Тэрээр “Харилцан яриа ойлгох чадалтай болсноор бидний хөгжүүлсэн туслах зах зээл дээрх бусад ижил үйлчилгээнээс хол илүү болсон” гэсэн юм.
Пичай танилцуулгын үеэр эхлээд “Revenant уран сайхны киног хэн найруулсан бэ?” гэж асуухад GoogleAssistant “Алехандро Жи. Инарриту” гэж хариулсан бөгөөд Пичай үргэлжлүүлэн “Тэр ямар шагнал авч байсан бэ?” хэмээн нэрийг нь дурдахгүйгээр асуултаа үргэлжлүүлэхэд GoogleAssistant төвөггүй хариулав.
Энэ нь хэрэглэгчийн яриаг ойлгож, логик дарааллыг хадгалж байна гэсэн үг юм. GoogleAssistant туслахыг хэрэглэгчид гар утас, таблет гэх мэт хөдөлгөөнт төхөөрөмж дээрээ ашиглахаас гадна компани оны сүүлээр худалдаанд гаргах Google Home төхөөрөмж дээр ажиллах аж.