Google компани өнгөрсөн шөнө Калифорнид эхэлсэн Google I/O чуулганы нээлтийн үеэр Андроид үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбар болох N загварын талаар зарим нэгэн зүйлсийг танилцууллаа.
Одоогийн байдлаар шинэ үйлдлийн системд тогтсон нэр өгөөгүй байгаа учраас хэрэглэгчдэд “NameAndroidN” вебсайтаар дамжуулан нэр өгөх эрхийг өгчээ.
Андроид N үйлдлийн системийн олон аппликейшн нэгэн зэрэг ажиллуулах горим хамгийн сонирхолтой нь. Хэрэглэгчид нэгэн зэрэг хоёр аппликейшнийг зэрэгцүүлэн ашиглах бөгөөд сүүлд ашигласан аппликейшнүүдийг харуулдаг баруун талын товч дээр хоёр дарснаар хамгийн сүүлд ашиглаж байсан аппликейшн рүү шууд орох аж.
Түүнчлэн зурвас ирэхэд ашиглаж буй аппликейшнээ гаргах шаардлагагүйгээр шууд хариулах боломжтой болно. Мөн Vulkan гурван хэмжээст график API-ийн тусламжтай Андроидод зориулсан тоглоом илүү дэвшилттэй болох юм.
Яг үүнтэй ижил Metal graphics API-ийг Apple компани хоёр жилийн өмнө нэвтрүүлж байв. Google-ийн Андроид N үйлдлийн системийн хөрвүүлэгч/compiler/ нь өмнөхөөс 75 хувиар хурдан ажилладаг болжээ.
Гэхдээ Андроид N үйлдлийн системийн хамгийн том дэвшил нь VR горим юм. VR горимд шилжсэнээр Nexus 6P төхөөрөмж дээр гэхэд виртуал аппликейшнийн гацалт 20 миллисекунд хүртэл буурах аж.
Тиймээс Google компани HBO, Netflix, Hulu, CNN, NBA, New York Times, IMAX зэрэг компаниудтай контент бүтээхэд хамтран ажиллахаар болсон байна. Тэгэхээр Daydream системийг дэмжиж чадах төхөөрөмж дээр та IMAX-ын киног үздэг болох нь.
Шинэ үйлдлийн систем нийт 250 гаруй дэвшлийг өөртөө агуулсан бөгөөд компани энэ зуны сүүлээр хэрэглэгчдийн гарт хүргэхээр төлөвлөж байна.