Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар НӨАТ-ын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар НӨАТ-ын буцаан олголтоо иргэд улирал тутам буцаан авах боломж бүрдэх юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор зохицуулсныг Засгийн газар төсвийн боломжтой уялдуулан улирал тутам олгуулах эрх зүйн нөхцөл бүрдүүлэхээр ийнхүү холбогдох төслүүдийг УИХ-ыг өргөн мэдүүлэхээр болжээ.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, үйлчилгээний газруудад 38 сая 310 мянга гаруй баримт хэвлэгдсэн, 15 сая 771 мянга гаруй баримт баталгаажсан үзүүлэлттэй байна.
Нийт 5216 албан татвар төлөгч иргэн, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор 5.8 тэрбум төгрөг авах тооцоотой байна.