Egypt Air авиа компанийн Airbus A320 онгоц радараас алга болж холбоо тасарсан талаар тус авиа компани "Твиттер" хуудастаа бичжээ.
MS804 Парисаас Каир чиглэлд нисч байсан тус онгоц төв европын цагаар Францын нийслэлээс 23:09 цагт хөдөлсөн байна.
Онгоцонд 59 зорчигч, нисэхийн багийн 10 гишүүн зорчиж байжээ.
Онгоц Египетийн агаарын орон зайд орсноос 16 км ниссэний дараа 11 км-ийн өндөрт нисч байхдаа радараас алга болсон байна.
Каирын цагаар 02:45 цагт холбоо тасарсан талаар Egypt Air мэдээлжээ.
Египетийн цэргийн онгоцнууд алга болсон онгоцыг эрэн хайхаар хөдөлсөн байна. Парисын нисэх буудлын удирдлага болон Францын Иргэний нисэхийн удирдах газраас одоогоор тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC