Гааль татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төв болон Цагдаагийн ерөнхий газраас 400 сая төгрөгийн азтаны талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлээр 400 сая төгрөгийн азтан гэж өөрийгөө тодорхойлсон н.Цэенпилийг цагдаагийн байгууллага байцааж 2.5 жилийн ял тулгасан гэх мэдээлэл ташаа болохыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдлээ.
Тэрбээр "Иргэн н.Цэенпилээс цагдаагийн байгууллага өмгөөлөгчийнх нь дэргэд тодруулга авсан. Харин ял тулгаж байцаасан гэдэг нь ташаа мэдээлэл" гэлээ. Иргэн н.Цэенпилийн баримтыг шалгахад хоёр баримтыг эвлүүлээд авчирсан. QR кодтой хэсэг нь 100 төгрөгийн уут авсан баримт болохыг тогтоожээ. Харин 400 сая төгрөг тохирсон баримт бол 19500 төгрөгөөр хийсэн худалдан авалтын баримт юм байна.
Өнөөдрийн байдлаар 112 мянган азтан тодроод шагналаа авсан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга:
"Энэ иргэнийг бид азтан биш болохыг тогтоосон. Хуулийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж байна. Төрийн сангийн мөнгийг хуурамч баримтаар олгох боломжгүй. Хэн нэгэн дундаас нь эвлүүлэх боломжгүй. 500 мянгаас дээш төгрөг хожсон тохиолдолд азтан баримт болон бичиг баримттайгаа ирж бүртгүүлэн шагналаа авч байгаа" гэлээ.
Зөвхөн бүртгүүлсэн баримтуудын дунд сугалаа явуулж болдоггүй юм уу гэсэн асуултад "Иргэдийн хүсэлт тийм байгаа учраас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Гэхдээ иргэдийн оролцоо их байснаар далд эдийн засаг, татварын тогтолцооны суурь бааз тэлэх ёстой. Тиймээс аль болох өргөн хүрээтэйгээр оролцуулахын тулд гаргасан баримтуудаараа сугалаанд оролцох одоогийн журам бий. Иргэд баримтаа бүртгүүлсэнд нь мөнгөө явуулчихсан нь дээр юм биш үү гэсэн санал тавьдаг. Энэ асуудлаар ажлын хэсэг гарсан. Өөрчлөлт орвол удахгүй танилцуулна" гэлээ.
Баримт хуурамч эсэхийг шалгаж шинжилгээнд явуулахаар болсон байна. "Дотооддоо энэ шалгалтыг хийх бүрэн боломжтой. Яагаад гэвэл цаасны стандарт гэж байдаг. Цаасны үйлдвэрүүд хүний гар дээр хэр удаан байсан гэх нарийн мэдээллүүдийг бүрэн гаргах боломжтой. Тэгэхээр энэ нь үйлдвэрээс гарсан нэг төрлийн цаас эсэхийг Монголд тодорхойлж чадна" гээд шинжилгээний хариу ирсний дараа дахин мэдээлэл өгнө гэлээ.
Харин иргэн н.Алтанзулын баримтын QR код арилсан учраас шалгаж байна. Нарийн технологиор хийсэн нууцлалын код үүсгэсэн системээс гарсан эсэхийг шүүж шалгах учраас удахгүй тодорхой болно гэв.