ОХУ-ын Иркутск хотод энэ сарын 16-21-нийг хүртэл Орос, Монголын залуу судлаач эрдэмтдийн чуулга уулзалт болж байна. Уулзалтын үеэр Монгол Улсаас Иркутск хотод суугаа Ерөнхий консул Б.Болдтой ярилцлаа.
-Хоёр улсын хооронд визгүй болсноор чөлөөтэй зорчих хаалга нээгдсэн. Визгүй болсноос хойш ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Мэдээж өмнө нь хөдөлгөөн нэлээд хумигдвал байлаа. Визгүй болсноор хоёр улсын хооронд харилцан зорчих урсгал эрс нэмэгдсэн. Бараг 3,5 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт гарсан. Зөвхөн Ханх боомтын жишээнээс харахад, 2015 он гэхэд ОХУ-аас Монгол руу 10 мянга гаруй хүн зорчсон байна.
Заавал үүл буудалгүйгээр, гангаас айлтгүй ургацынхаа асуудлыг шийдэх технологи байна
Өмнөх жилүүдэд тус боомтоор манай улс руу 2500 жуулчин гардаг байсан юм билээ. Энэ тоо эрс нэмэгдсэн нь харагдаж байгаа биз. Манай улсын Алтанбулаг боомтоор зорчих урсгал ч гэсэн харьцангуй өссөн. Цагаан сарын өмнө, шинэ жилээр хилийн боомтод маш их дараалал үүсдэг. Ер нь хөдөлгөөн ихтэй байдаг боллоо.
Манай иргэд амарч зугаалахаас илүү арилжаа наймаа хийх, бизнесийн хамтын ажиллагаа тогтоох зорилгоор ирдэг. Жижиг худалдаа нэлээд хөгжиж байна.
-Эдийн засгийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Монгол Улсын Иркутсктэй хийх худалдаа хоёр дахин буурсан судалгаа бий. Бид яагаад худалдаа, эдийн засгийн үзүүлэлт буурсан талаар дүгнэлт хийж үзсэн. 2014 онд 360 гаруй сая ам.долларын худалдаа хийгдэж байсан бол өнгөрсөн жилд 57 сая болж буурсан байх жишээтэй.
Манай улс Ангарскаас голдуу шатахуун импортолдог байлаа шүү дээ. Тэгэхээр энэ нь сүүлийн үед нефтийн зах зээл ганц улсаас хараат биш болсонтой холбоотой. Нефтийн бүтээгдэхүүнийг өөр улсаас арай бага өртгөөр худалдаж авах боломж бүрдсэн гэсэн үг. Иркутсктэй хийдэг гол худалдаа нь нефтийн бүтээгдэхүүн дээр тогтож байсан нь харагдаж байгаа юм.
-Ирктскт манай улсаас хэчнээн иргэн ажиллаж, амьдарч байна вэ. Тэд Консулынхаа газартай хэр холбоотой байдаг вэ?
-Монголоос Иркутск руу 200-250 иргэд байнга зорчиж худалдаа хийдэг. Гэхдээ нэг хүндрэл бий. Визтэй байхад Ерөнхий консулын газраас 90 хоногийн хугацаатай урилга явуулдаг байсан. Гэтэл визгүй болсноор гэрээ цуцлагдаж, урилга хүчингүй болсон.
Тэгэхээр Иркутскт удаан хугацаагаар амьдрах сонирхолтой иргэд 30 хоног болоод хилээр гарч, буцаж орж ирдэг ажилтай болчхоод байна. 90 хоногийн урилгатай байхад хавьгүй амар байсан. Энд оршин суудаг иргэд зах дээр наймаа хийдэггүй. Тосгонуудаар худалдан авагчтай болчихсон, захиалсан барааг нь хүргэж өгчхөөд л явдаг юм билээ. Тосгоны худалдан авагч нар манай ноос ноолууран бүтээгдэхүүнийг авах сонирхолтой байдаг.
Ямар ч гантай нөхцөлд га-гаас 20-25 центр ургац хураах технологи байна
-Залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт болж байна. Шинжлэх ухааны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ямар байгаа бол?
-Иркутскийн шинжлэх ухааны салбартай өнө эртний харилцаатай. 1914 онд энд Х.Чойбалсан гуай гимназид сурч байсан гээд бодохоор эртний харилцаа гэж онцлохоос аргагүй. Үүнээс хойш 1924 онд Иркутскийн анагаахын сургууль нээгдсэн. Тухайн үед Сэржмядаг гэж эрдэмтэн тус сургуулийг төгсөж байсан гэдэг.
Үүнээс хойш манай эрдэмтэн Иркутскт суралцсан. Монгол Улсын боловсон хүчнийг бэлтгэхэд Иркутск хот том хувь нэмэр оруулсанд нь бид талархаж явах учиртай. Ийм газар 100 гаруй залуу эрдэмтэн ирж, чуулган зохион байгуулж байгаа нь үнэхээр ач холбогдолтой. Өнгөрсөн гуравдугаар сард Орос Монголын харилцааны тухай эрдэм шинжилгээний хурал болсон.
Энэ хуралд ШУА-ийн төлөөлөгчид ирж оролцсон. Тэгэхээр шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сайн хэвээр байгаа. Энэ жил Орос Монголын хооронд дипломат харилцаа 95 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүний нэг нь залуу эрдэмтдийн чуулган. Мөн гэрэл зурагчдын үзэсгэлэн гаргалаа. Залуу тамирчид ирж, спортын арга хэмжээ зохион байгуулсан гээд нэлээд ажил амжуулаад байна.
-Иркутскт Монголоос олон оюутан сурч байна уу?
-Нэлээд хэдэн жилийн өмнө 1000 гаруй оюутан суралцаж байсан. Харин сүүлийн жилүүдэд энд суралцах оюутны тоо буураад байгаа. Олон оюутан ирдэг байхад зуучлагч компани орос хэл мэддэг хүмүүсийг нааш нь сургуульд явуулдаг байсан юм билээ.
Гэтэл сүүлийн үед орос хэл мэдэхгүй хүүхэд ирээд сургуулиа хаяад буцдаг болсон. Консулын газраас судалгаа хийж үзэхэд, нэг сургуульд 2009 онд 60 хүүхэд элсэж байсан бол төгсөх жил нь 20 болж цөөрсөн байх жишээтэй. Эндээс магадгүй боловсролын чанар харагдаж байгаа байх.
-Гаднын оронд суугаа зарим Элчин сайдын яам, Консулын газраас улс хооронд ажил шийдэх гэхээр манай тал их цалгаруулдаг олон шат дамжлагатай гэж шүүмжилдэг. Танд тийм бэрхшээл тулгарч байв уу?
-Хүндрэл бэрхшээл харьцангуй гайгүй. Харин манай монголчууд асуудлыг түргэн шийддэг. ОХУ босоо удирдлагатай болохоор Москва мэднэ гэсэн хандлагатай. Дээрээсээ зөвшөөрөл, заавар авах ёстой гээд асуудал маш удаан шийдэгдээнэ шүү дээ.
Тухайлбал, 2014 онд онд Краснаярскт очсон. Тус хот манай Консулын тойрогт хамаарагддаг. Тэндхийн Сибирский федеральный университет гээд шинэ сургуультай хамтарч ажиллах, оюутан сургахаар тохиролцсон юм. Энэ бол дэлхийн жишигт нийцсэн сургууль.
Тус сургуульд БНСУ, Вьетнам оюутнууд цөөн тоогоор суралцдаг. Ректор нь надад “Монгол оюутан сургах хүсэлт албан бичиг явуулаад мэдэгдье” гэсэн. Ингээд манай талын асуудал амархан шийдэгдэж, эхний ээлжинд 25 оюутан сургахаар болсноо нөгөө сургуулийнхаа удирдлагуудад дуулгалаа. Гэтэл квот байхгүй гэж байх жишээтэй. Бид асуудлыг аль болох хурдан шийдүүлэх хүсэлтэй байдаг. Энэ байдлаас болоод энэ сургуульд сургахаар хуваарилаад байсан хүүхдүүдээ өөр хот руу шилжүүлсэн тохиолдол ч бий.
Манай залуус орос хэл мэдэхгүйгээс болж сургуулиа хаяад буцдаг болсон
-Танай Консулын газар өнгөрсөн жил хийхээр төлөвлөсөн ажлаа амжуулж чадсан уу. Энэ жил хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Өнгөрсөн жил Ялалтын баярын ойн хүрээнд цөөнгүй ажил хийсэн. Үүний нэг нь ахмад дайчин Цэгмид гуайг урьж, энд арга хэмжээнд оролцуулсан явдал байлаа. Энэ жил хоёр улсын хооронд димломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Иркутск хотын Амбан захирагчтай хийх ажлаа тохиролцсон.
Дөрөвдүгээр сард “Симфони и дружба” нэртэй томоохон концерт зохион байгуулсан. Одоо зургадугаар сард Иркутск хотоос дунд сургуулийн 250 хүүхэд зусланд амраахаар төлөвлөөд байна. Хүүхэд солилцоогоор амраах ажил бий. Мөн наймдугаар сард 15-нд хотын Амбан захирагчийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөж, зохион байгуулалт хийж эхэлсэн. Энэ уулзалтын үеэр Алс Дорнодын хотын дарга нарт хүрээ даншиг наадмаа сурталчлах боломж олдож байгаа.
-Та энд Ерөнхий консулаар сууж байхдаа хэрэгжүүлэхээр зорьж буй ямар ажил байна вэ?
-Би өөрөө энэ хотод сурч байсан. Үндсэндээ найман жил энэ хотод амьдарч байна. Хоёр улсын харилцаа сэргэж, сайхан болоосой гэж хүсэж явдаг хүн. Энэ хүсэл минь биелж харилцан бие биеэ ойлгож, сэргэж байгаад баяртай байгаа.
1990-ээд оны дунд үед хоёр улсын харилцаа амаргүй байлаа. Тэгвэл өнөөдөр маш өөр болсон. Оросууд “Монголчууд та нар бол бидний мөнхийн хөрш. Аль эрт бидэнд танигдсан улс. Эртний дотно хөрш” гэж ярьдаг болоод байгаа.
-Иркутск хот манай улсад ямар талаар хөрөнгө оруулах, дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?
-Манай улсын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжтой бүс нутаг бол Иркутск. Шинжлэх ухааны том асуудал тавиад хэрэггүй. Ялангуяа газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах боломж их бий.
Бүх шинэ технологи энд байна. Тэр бүхнийг Монголд нутагшуулах боломжтой. Тэжээлийн ургамал, жимс, жимсгэний тариалалтын технологийг сурчихвал манай улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр тус болно. Бид ганцхан улаан буудай л яриад байдаг талтай. Гэтэл илүү өргөн боломж нээлттэй байна.
Бүс нутгийн цаг уурын онцлогоороо ч гэсэн манай улсад Иркутскт тариалдаг жимс, ногоо, тэжээлийн ургамал ургах боломжтой. Ямар ч гантай нөхцөлд га- гаас 20-25 центр ургац хураах технологи энд байна.
Тэр технологийг Монголд туршаад амжилттай болгож чадвал бид гантай жилээс айхаас болино. Шинжлэх ухаан хөгжөөд байна шүү дээ. XXI зуун гарчихаад байхад заавал үүл буудаж бороо оруулна гэхгүйгээр ургацынхаа асуудлыг шийдэх арга гарчихаад байна.
Б.Гандолгор