"Уран зураг сонсохуй"...
Уран зургийг сонсоно гэвэл таны сэтгэлд юу буух бол? Уран бүтээлч Д.Булгантуяа зургийг сонсох мэдрэмжийг танд өгөхөөр өнөөдөр Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын хамтаар "Уран зураг сонсохуй" үзэсгэлэнгийн нээлтээ ArtiCour ArtGallery хийж байна.
Урьд нь үзэсгэлэнд дэлгэж байсан бүтээлүүдээс юугаараа онцлог болохыг МУБИС-ийн багш, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Булгантуяа ярьсан юм.
-Таны үзэсгэлэн хөгжмийн аялгуу хосолсон гэдгээрээ онцлог гэлээ. Дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Би бие даасан тав дахь үзэсгэлэнгээ нээх гэж байна. Нөгөө талаараа хөгжмийн зохиолчтой хамтарч гаргаж байаа учраас хамтарсан гэж хэлж болно. Хөгжмийн болон дүрслэх урлагийн харилцан шүтэлцээ, холбоог энэ үзэсгэлэнгээс харж болно. Нэг нь харах, нөгөө нь сонсох гэсэн хоёр мэдрэхүй. Урьд нь зүгээр л зурсан зургаа дэлгэн тавьж байсан бол энэ удаад шинэлэг байдлаар хийе гэж зорьсон.
Хөгжмийн зохиолч зураач хоёр хамтраад нэг нь нэгнийхээ бүтээлд харилцан бүтээл туурвисан тохиол ховор.
Шүлэг яруу найрагт зориулж зураг зурах, гадны сонгодог хөгжмийн зохиолчийн бүтээлд зураг зурсан тохиолдлууд бий. Харин хөгжмийн зохиолч зураач хоёр хамтраад нэг нь нэгнийхээ бүтээлд харилцан бүтээл туурвисан тохиол ховор. Би хөгжим сонсоод зураг зурж, миний зургийг хараад хөгжим зохиосон ийм онцлогтойгоор хамтарсан үзэсгэлэн гаргаж байна. Гол зорилго нь урлагийн бүтээл дотроос би хөгжим илүү сонирхдог. Хүний хөгжмийн бүтээлд зураг зурах ямар бол гэж бодож байсан.
Зураач хүн учраас тэр хөгжмийг сонсоод сэтгэгдэл төрөөд, утга агуулганд нь автаад, нэвтрээд дүрслэх урлагийн хэлээр зураг зурна. Ийм санаа өмнө нь төрж байсан. Тэгээд одоо ажил болгож байна.
Үзэсгэлэн дээр миний зургуудын каталог ном, CD дээр бичсэн миний зурганд зориулсан 13 хөгжмийн ая байх юм. Ном авсан хүн зургаа харна, хөгжим дардаг хүн бол нот хараад дарж болно, хөгжим сонсмоор бол зургаа хараад сонсож болно.
Үзэсгэлэнг үзсэн хүнд ямар нэгэн байдлаар сэрэл, сэтгэгдэл төрж л байвал уран бүтээлч бидний юм хийж, хүмүүст тайлагнаж байгаагийн гол зорилго юм. Шууд таашаа гээд тулгаад байх биш. Урлаг хүний соёл, уран сайхны ойлголт, төлөвшилд нөлөөлдөг.
-Таны бүтээлүүдэд ямар хэв маяг голцуу ажиглагддаг бол?
-Миний уран бүтээлийн арга, сэдэв бусдаас ялгарах арга барил бол чөлөөт маягийн, модерн хандлагатай, хийсвэрдүү маягийн. Мэдээж би бодитой юмаа хийнэ. Байгалиа, хөргөө зурна. Гэхдээ дан байгаль, дан хөрөг зурна гэж төрөлждөгөөс татгалздаг. Миний үзэсгэлэнд охины маань хөрөг ч тавигдах болно.
Жишээ нь Соронзон багшийн “Хурмастын уялга” бүтээлд би өөрийгөө зурсан. Байгалийн зургуудад намар, хавар, бороо зэрэг миний бүтээлүүдэд тусгалаа олоод явж байна. Аль алинд нь өөрийгөө тодорхой хэмжээгээр нээж, хөгжүүлж, нэг газар зогсохгүйн тулд өөрийн хийхийг хүссэн зүйлээ л хийдэг. Гол барьдаг чиг маань энэ байна. Энэ бол “Хайр” гэдэг зураг. Энэ зургаар би каталогныхоо нүүр зургаар тавьсан.
-Энэ зургаар юу илэрхийлэхийг зорьсон бэ?
-Диваажингийн зүг. Хүмүүс энэ зургаас хүн эсвэл байгалийн деталь зэрэг тодорхой дүрслэл хайгаад байдаг. Бодит дүрслэлийн зургаас миний зураг өөр. Илүү дотогшоо хандсан гэх юм уу даа. Мэргэжлийн хүний зүгээс би мэдээж өнгө зохиомжоо бодолцдог. Гэхдээ хайр гэдгийг юугаар илэрхийлж болох вэ диваажингийн зүгт хайр явбал яах вэ гэдгийг зурсан.
-Та үзэсгэлэнд хэчнээн бүтээл тавьж байна. Тэдгээр нь юугаараа холбогдож байна вэ?
-Үзэсгэлэнд 35 орчим бүтээл маань тавигдана. Хөгжмийн бүтээлд зориулсан гурван ажил бий. Соронзон багшийн “Хурмастын уялга”, “Намираа бороо”, “Хайр” гэсэн гурван хэсэг хөгжмийг сонсоод бүтээлээ хийсэн. Энэ зурагт маань “Хурмастын уялга” тэр чигтээ явж байгаа. Хөгжмийн зохиолч өөрөө надад домгоос үүдэлтэй гэж ярьж байсан.
Тэр домогт хөгжмийг хийсэн юм билээ. Энэ зураг нь тэр хөгжимд хийсэн. Яагаад ч юм би өөрийгөө ерөөсөө зурахгүй дээ гэж боддог. Гэхдээ энэ дээр өөрийгөө яагаад ч юм зурмаар санагдсан.
-"Намираа бороо" гэдэг бүтээл бас хөгжмийн нэг хэсэг...
-Миний зургуудад борооны сэдэв олон байдаг. Борооны дараа, хаврын бороо гэх мэт бүтээлүүд бий. Бороо гэхээр надад хамгийн түрүүнд үнэр санаанд ордог. Борооны дараа ямар гоё тунгалаг харагддаг, байгаль ямар сайхан угаагддаг билээ. Тэр таатай мэдрэмжинд, хөгжмийн зөөлөн хөгөнд тулгуурлахад байгаль л хамгийн түрүүнд бууж байсан. Хүн хараад бороо гэсэн сэтгэгдэл төрөөсэй гэж бодож хийсэн.
-Та С.Соронзонболд гуайн хөгжимд зураг зурлаа. Харин С.Соронзонболд гуай таны бүтээлүүдийг хараад хөгжим бичсэн гэсэн?
-Энэ гурав нийлээд нэг хөгжмийн бүтээл юм. Энэ АСЕМ-д тоглогдоно гэсэн. Би сонсоод өөрийн төсөөлөл, өөрийн өнцгөөс хараад хийсэн. Зарим талаараа нийлж байж магадгүй. Нэг хөгжмийн бүтээлд хийсэн гурван хэсгийн гурван ажил юм.
Соронзон багш миний зургийн файлуудыг аваад анхны төрсөн сэтгэгдэлдээ тулгуурлаж зургаа хийнэ гэж байсан. "Нэг зургаа дахиж харахгүй, эхний сэтгэгдэл хамгийн зөв байдаг" гээд зургаа сонгоод явсан юм шиг байна билээ.
-Үзэсгэлэнгийн нээлтэнд хүмүүст юу үзүүлэх вэ?
-Төгөлдөр хуурын тоглолт хийнэ. Дүрслэх урлагт performance буюу үгчилбэл биеэр үзүүлэх урлаг гэж бий. Орчин үеийн дүрслэх урлагт хандлага нь өөрчлөгдөөд шинэ урсгал чиглэлүүд гарсан. Зураач нь хүртэл өөрөө тодорхой концепцийн дагуу үйл хөдлөлийн үзэсгэлэн гаргаж байна. Тэр утгаараа хоёр бүжигчин хөгжмийг анх удаа сонсоод шууд бүжиглэнэ. Өөрөөр хэлбэл бэлдээгүй байж байгаад өөрт төрсөн сэтгэгдлээрээ хийх юм. Нэг л удаа тоглоно. Нээлтэнд очсон хүмүүс анхны үзэгч болно.
Бид хоёрын санаа нийлж байгаа нэг зүйл бол Соронзон багш СУИС-ийн профессор хүн. Би өөрөө МУБИС-т 17 жил багшилж байгаа багш хүн. Би хувь уран бүтээлч зураач хүн боловч энэ мэргэжлээрээ мэргэжлийн зураач бэлдээгүй. Гэлээ ч 10 жилийн багш нар бэлддэг сургуульд багш бэлдэж байна. Маш чухал ажил гэж боддог.
Оюутнууд маань дунд сургуулийн хүүхдүүдэд очоод дүрслэх урлагийн хичээл заана. Тэд зөв хандлагатай, мэдлэгтэй, чадвартай хүн байж л хүүхдүүдэд зөв хүн болоход тусална. Тийм учраас би өөрийгөө их чухал газар ажиллаж байна гэж боддог. Бид хамгийн гол нь залуу үзэгчид, мэргэжлийн сургуульд сурч байгаа оюутнууд, залуу үеийнхэнд урлагийн тухай боловсролын хүрээнд хувь уран бүтээлчдийн зүгээс хийж байгаа юм.
Соронзон багш бид хоёрт сэтгэлийн адилхан чиг зорилго байна. Хүмүүс үүнийг хүлээж авах л чухал. Хувь уран бүтээлчид мэргэжлийнхээ хүмүүст хандаад орхичихдог байж магадгүй. Миний өмнөх үзэсгэлэнгүүд тийм л байсан. Энэ үзэсгэлэнгээ нийтэд хүртээлтэйгээр хүргэх зорилготой.
Миний бүтээлүүд ихэвчлэн бодит юмнаас сэдэвлэгдэж бий болдог. Огт оргүй хоосноос бий болно гэж байхгүй. Миний бодол, зүүд, хайр, гансрал, гуниг, шаналал зэрэг сэтгэлийн урлаг.
-Гуниг гансралыг та ямар өнгөөр илэрхийлдэг вэ?
-Хүмүүс өнгийн билэгдэл ярьж, тод өнгийг цоглог хөгжилтэй өнгө гэж ярьдаг. Би тийм юм байхгүй гэж боддог. Заавал зураач гэлтгүй хүн болгонд өнгийг таашаах мэдрэхүй гэж бий. Өнгө бол маш баялаг гайхалтай юм. Тэр өнгө тэгнэ ийм өнгө ийм байх ёстой гэсэн юм байхгүй.
Мэдээж уран бүтээлчийн зүгээс онолдоо захирагдаад ч юмуу ийм өнгө гаргаж авна гэсэн юм бий. Жишээ нь "Хайр" бүтээлд маань зүрхийг билэгдсэн улаан өнгө байх жишээний. Гэхдээ би энийг хайр юм чинь зүрх байх ёстой гэж бодож зураагүй. Өнгийн зохицлыг би мэргэжлийн хүний үүднээс хандаж гаргаж авсан.
"Шаналал" гээд зурганд улаан өнгө харагдаж байна. Хөгжим нь бичигдсэн байгаа. Ер нь үзэгч тухайн бүтээлээс тэр гээд шууд уншигдахаар юм миний зурагнаас олж харахгүй.
Нэмж хэлэхэд энэхүү үзэсгэлэнгээрээ би МУБИС-ийн 65 жилийн ойн баярт зориулан бэлэг байрьж байна. Үзэсгэлэнд маань хамтарч ажилласан С.Соронзонболд багш болон найз нөхөд, шавь нар болон тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлж байна.
СУИС-ийн хөгжмийн урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдтой уулзлаа.
-"Хурмастын уялга" бүтээл тань төрөх сэдэл юунаас эхтэй вэ?
-Хубилай сэцэн хааны 800 жилийн ойд зориулсан ажлуудад Монгол хаадын ордны 7, 9, 11 чавхдаст ятгыг судраас нь, Персийн зураачдын зургаас хараад ятгыг сэргээн бүтээсэн юм. Хуучны ятгыг гаргаж ирээд "Хөсөгтөн" хамтлагийн Амараа бүх ятгын аяыг тоглож үзэхэд огт болохгүй. Огт наалдаж өгөхгүй байсна юм. Тэгтэл “Цэнхэрлэн харагдах” ардын дуу тохироод. Яг л тэр ятганд зориулсан аялгуу юм шиг байсан. Шавь нар маань "багш аа, та яг энийг дуурайгаад зохиол бичнэ шүү" гэж байсан.
Ингээд шинээр гурван ая хийсэн. Энэ гурван ая маань гурван янзын өнгө төрхийг илэрхийлж байгаа юм. Шиврээ бороо, хайр, хун гээд гурван махбодийг шингээсэн. Ятгыг хун хуур гэж ярьдаг. Хунгаа бодоод гурван ая хийтэл тэр аян дээрээ бүжиг тавья гээд ҮДБЭЧ-ын Д.Баярбаатар бүжиг дэглээч бүжиг тавья гээд. Аянуудаа бүжгийн хөдөлгөөнд оруулсан юм.
Хааны хатны дотоод сэтгэлийг гаргахыг хичээсэн. Хэдийгээр хааны хатан болчихсон хамгийн азтай хүн гэж хүмүүс боддог ч тэр хүний дотор хамгийн их хариуцлагатай хүн байдаг. Тэгж бүжиглээд байдаг ч юм биш. Гэхдээ тэр хүний бодол санааг бүжгийн хөдөлгөөнөөр гаргаад хийсэн.
Гэтэл хийх сургаар С.Дулам багш бид хоёртой уулзаад наад зохиолын чинь нэрийг би өгье, “Хурмастын уялга” гээд өгчих гэсэн. "Энэ чинь ямар утгатай юм бэ?" гэтэл “Уялга" гэдэг нь солонго гэсэн үг юм” гэж хэлсэн. Бид тэрийг маш цөөхөн хоногийн дотор хийсэн.
Сайхан гурван ятга босгоод тэрэндээ хөгжим зохиогоод, тэрийг холбоод “Хурмастын уялга” гэдэг нэг нэр өгчихсөн. Тэнгэрийн солонго гэсэн үг. Тэгтэл Булгантуяа энэ дээр зураг зуръя гэсэн. Юм төрөхөөрөө их сонин төрдөг юм байна. Зургаар, бүжгээр, хөгжмөөр илэрхийлж байгаа юм.
Монгол хаадын ордонд дуугарч байсан ятга хөгжмийг морин дээр тоглож буй, босоогоор болон явган сууж байгаад тоглож буй зураг байдаг. Судар нь бас бий. Манай эрдэмтэд маш их судалгаа хийгээд босгосон. С.Дулам гуай нэр өгөөд, Д.Баярбаатар бүжгийг нь хийгээд, манай шавь магистрын ажил хамгаалчихсан, Д.Булгантуяа зургийг нь зурлаа.
-Д.Булгантуяа зураачийн зурагт 13 аяз хийсэн гэсэн. Тэдгээрийг хөгжмөөр хэрхэн илэрхийлсэн бэ?
-Урлан дээр очоод зургуудыг нь коридорт тавиулаад харсан юм. Тэр олон зургийг таньж мэдэх хэцүү учраас интернэтээр зургаа явуулчих гэсэн. Нэг зургаа нэг хараад л бушуухан тэр санаагаа буулгаж авахгүй бол хэцүү байдаг. Зургийг нь хараад, тэрнээс төрсөн санаагаа хөгжим дээр буулгаж байсан. Хамгийн түрүүнд "Найзууд" гээд тугалтай охины зураг буусан. Сэтгэлд буунгуут нь хоёр гурав хоног янзалчихаад, буунгуут нь хийгээд буухгүй бол орхичихоод байсан. Хүчээр хийгээгүй. Маш богино хугацаанд хийсэн. Сэтгэлийн дуудлагаараа хөтлөгдөөд хийсэн дээ. Энэ буруу хийчихжээ, зургийн ийм юмыг гаргаагүй байна гэж хэлж болохооргүй. Шалгуур нь хэцүү юм даа. Зургийг хөгжим болгох хэцүү юм билээ. Үнэн зөв худлаа гэдгийг шалгах хэцүү л дээ.
-"Хурмастын уялга" гэж зургийг домгоос үүдэлтэй гэж ярьсан.
“11 хүүхэдтэй ээж цагийн эрхээр хэвтэрт ороод хүүхдүүдээ дуудаад "ээждээ ус хийгээд ирээч" гэхэд нь гуйлтыг нь сонсдоггүй. Ээж нь гомдоод тооноороо хун болоод нисээд явчихдаг. Хүүхдүүд нь эхийгээ гуйгаад буцаад ирээч гэж гуйдаг ч ирдэггүй. Тэгэхээр нь хунгийн толгойтой ятга хийсэн” домог бий.
Бас нэгэн домог бий. “Нэг сайхан гэргийтэй хүн байж. Нөхөр нь дайн тулаанд яваад гэрээ мартсан хүн байж. Гай таараад эхнэрийнх нь бие нь муудаад өнгөрчихсөн. Эхнэрээ дурсан санаад биеийг нь бодож ятгын царыг хийгээд, үсээр нь чавхдас хийгээд бүсгүйгээ төлөөлж ятга хийсэн. Хун бол эмэгтэй хүний гоо сайхныг төлөөлдөг. Дандаа эмэгтэй хүний сэтгэлийг төлөөлж хийсэн. Эрэгтэй хүн ятгыг тоглодог байсан.
Манай бүжгийн оюутнууд тэнд очоод хөгжмөө сонсоод шууд бүжиглэх юм. Яагаад гэвэл анхны юм үргэлж зөв байдаг. Хөгжмийн аян дээр шууд бүжиглэх гэж байгаа шиг би ч хөгжмийг яг л тэгж анхны сэтгэгдлээрээ бичсэн.
-Танд баярлалаа.