Өнгөрсөн ням гаригт Зайсанд байрлах Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд CrowdUp Mongolia 2016 хэмээх сонирхолтой шинэлэг арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү Залуучуудын Яармагийг НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол улсын Засгийн газрын 2013-2017 онд хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд Иргэний Боловсролын Төв, Хөгжлийн Шийдэл ТББ –тай хамтран зохион байгуулав.
Залуучуудын байгууллагад зориулсан байгууллагын менежмент, санхүүжилт, тогтвортой үйл ажиллагаагаа сайжруулах, санал санаачлагаа хэрхэн бүтээлч, үр дүнтэйгээр бусдад хүргэх, хэрэгжүүлэх чиглэлээр 3 өдрийн сургалтад хамрагдсан залуучуудын 11 байгууллага нийгэмд ээлтэй шинэ санаачлага гарган түүнийгээ 2 өдрийн дотор боловсруулан хөгжүүлсэн байна.
Олон нийтэд зориулсан яармаг дээр 9 баг шинэ санаагаа бүтээлч байдлаар танилцуулсан юм. Яармагийн зочид залуучуудын саначилгатай танилцан өөрт таалагдсан хамгийн бүтээлч 2 санааг дэмжин саналаа өгч шалгаруулалтад оролцсон нь сонирхолтой байлаа. Хамгийн олон санал авсан 6 баг тайзан дээр 3 минутын дотор танилцуулга хийн шүүгчдийн саналаар шилдэг нэг санаачилгыг тодрууллаа. Өөрчлөлтийн салхи ТББ –ын санаачилсан Өөрчлөлтийн байшин буюу House of Сhanges төсөл шалгарав. Энэ багийнхан залуучуудын байгууллагад тулгамддаг нэн тэргүүний асуудал болох оффисын асуудлыг шийдэх санаачлага гаргасан байв. Тэдний үзэж байгаагаар залуучуудын байгууллагууд гишүүнчлэлээр элсэн “Хамтын оффис” байгуулахыг зорьжээ.
CrowdUp Mongolia 2016- Залуучуудын Яармаг амьд хөгжмийн тоглолт, олныг хамарсан сонирхолтой үйл ажиллагаагаар дүүрэн өвөрмөц боллоо. Завсарлагаанаар иога хийж, олуулаа бүжиглэж, хөгжилдсэн эрч хүчтэй залуучууд бужигналдаж байв.
Залуучуудын бүтээлч санаачлагатай танилцахын зэрэгцээ “Залуучуудын байгууллагыг хэрхэн чадавхжуулж, тогтвортой хөгжүүлэх вэ?”, “Нийгмээ хэрхэн залуучуудын санаачилга, инновациар өөрчлөх вэ?”, “Залуучуудыг дэмжих нь бизнес эрхлэгчдэд ямар ашигтай вэ?” гэсэн сэдвүүдээр сонирхолтой хэлэлцүүлэгт явагдсан юм. Иргэний нийгмийн тогтвортой байдал, хөрөнгө босгох талаар Монголын Эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх Чинчулууны яриа залуучуудад их таалагдаж байсан. ЛГБТ-ийн гүйцэтгэх захирал Анар иргэний нийгмийн үүрэг ялгаварлан гадуурхагдаж байгаа, эрх мэдэлгүй байгаа хэсгийн дуу болоход залуучуудын байгууллагын үүрэг чухал болохыг онцолсон. Олон жилийн турш залуучуудын манлайллын хөтөлбөр хэрэгжүүлж буй Зориг сан, Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар үр дүнтэй төслүүд хэрэгжүүлдэг Гүнж төвийн туршлага залуучуудад мэдлэг туршлага болон үлдэнэ. Бөртэ-Үжин хэмээх шавилхан бүсгүйн Бий төсөл, Ган-Одын сэргээгдэх эрчим хүч, интернэт холболтын компани, Батжингийн Томуүжин Академи гээд залуучуудын нийгэмд ээлтэй бизнес зэрэг нь залуучуудад сонирхолтой санаа өгсөн, хандлага өөрчилсөн санаагаар дүүрэн хэлэлцүүлэг боллоо.
Ариг банкны нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүд бизнесийн салбарийнханд нэгийг бодогдуулмаар. Мобиком сүүлийн үед нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах болсон гэнэ. Rehtus компаний В. Ойдовын юм бодуулам зөвлөгөөнүүд бүгд л залуучуудад хэрэгтэй байлаа. Gold mind ТББ-ын гүйцэтгэх захирал Жаргалсайханы энд энэ олон сэтгэл, санаачлагатай хүмүүс цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулан ийм сайхан санаачлага гаргаад ажиллаж байхад ирж сонсдог, олон нийтэд хүргэдэг хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай гэж хэлсэн нь бас л нэгийг бодогдуулам. Иргэний Боловсролын төвийн захирал Р. Нарангэрэл түүний санаачилсан, 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын хуулийн төслөөс иргэний нийгмийн байгууллагад хөрөнгө оруулсан хувийн хэвшилд татварын хөнгөлөлт үзүүлэх заалт алга болсон түүхийг ярьсан юм. Түүний хэлсэнээр ТББ-ын хуульд ийм өөрчлөлт оруулбал бизнес,төр, иргэний нийгмийн үйл ажиллагаанд том хувь нэмэр болох юм байна.
Зуны эхэн сарын зэврүүхэн энэ өдөр Улаанбаатарын замын түгжрээн дунд шинэ санаа, санаачлагатай залуучуудыг дэмжих, тэдний санааг сонсох, зөвөлгөө өгөхөөр ирсэн бүх хүмүүс, найз нарыгаа дэмжихээр ирсэн залуучууд маань эндээс ямар нэгэн санаатай, бодолтой, итгэлтэй буцсан байх гэж найдаж байна.