Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 2016 оны олимпийн наадмын галт бамбар асахад 74 хоног үлдлээ. Дэлхий дахин олимпийн наадмаа нээхээр амьсгаа даран хүлээж байна. Монголчууд ч гэсэн “Рио-2016” наадамд оролцох тамирчдынхаа амжилт, бэлтгэл сургуулилтын талаар чих тавин сонсож суугаа.
Яг энэ цаг мөчид Хил хамгаалах ерөнхий газар Монгол Улсын хилээр нар зөв тойроод ирсэн олимпийн бамбарыг Монголын үндэсний олимпийн хороонд хүлээлгэн өглөө. Бамбар хүлээлгэн өгөх ёслол өнгөрсөн баасан гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн, дэд ерөнхийлөгч “Рио-2016“ наадмын Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон “Хилчин” спорт хорооны тамирчид оролцсон юм.
“Рио- 2016” наадмын галт бамбарыг яг хоёр жилийн өмнөх энэ өдөр энэ газраас хилчдийн гарт атгуулан үдэж байжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хилийн шугамын дагуу 8252 км замыг туулан, очсон газар бүртээ спортыг сурталчлан, хилчдэд олимпийн талаарх сэтгэгдлийг гүн бат суулгаж ирсэн байна.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав “2014 онд бид Монголын үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурж байлаа. Ингэж Риогийн тэнгэрт бадамлан асах галт бамбар Монгол Улсын хаадархан хилийг нар зөв тойрон хилчдээр дамжуулан спортыг сурталчлах, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх их аялалдаа гарсан юм.
Галт бамбар аялах явцдаа хилийн бүх отряд застав, харуулаар аялж спортын тэмцээн уралдааныг тухайн орон нутагт зохион байгуулж байсан юм. Ингэснээр хилчид орон нутгийн ард иргэд цаашлаад улс орон даяар иргэдийг спортод уриалан дуудсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо” гэсэн юм. Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас эхэлж, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгийн хилийн отрядаар аяласан байна.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Одоогоос яг хоёр жилийн өмнө энэ талбайгаас бид бамбараа үдэн гаргаж байлаа. Өнгөрсөн хугацаанд хилийн отрядуудаар явсан тайлан, үзэсгэлэнг харахад үнэхээр сайхан байлаа.
Эх оронч хилчин эрсийн сэтгэлийг хөглөж, Монгол Улсаа гэсэн үзлийг нь улам бадрааж өгсөн болов уу. Мөн спортын төрлөөр хичээллэх, амжилтад хүрэх сэдлийг олон хилчинд төрүүлсэн байх. Манай галт бамбарыг чаргаар, мориор авч явж, нисэхийн цэргийн анги маань Монголын хамгийн өндөр оргилд хүртэл хүргэсэн байна. Аливаа зүйлд хийморь сүлд гэж бий.
Удахгүй олимпийн наадам болох гэж байна. Хилчин дайчин эрсийн маань эрч хүч энергиэр бид 2016 оны олимпод амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн бамбар хүлээн авах ёслолын үеэр Олимпийн өдөрт зориулсан бүх нийтийн гүйлт боллоо.
Олимпийн өдрийг жил бүрийн зургадугаар сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрийг угтан МҮОХноос 13-15, 16-17 насны гэсэн хоёр ангилалд гүйлтийн тэмцээн зохион байгуулав. 1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэ гаргасан юм.
Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг бөгөөд 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэхээр болжээ. Өдгөө Олон улсын олимпийн хорооны 205 орон энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Монгол Улс анх удаагаа хамгийн олон олимпийн эрх буюу 36 олимпийн эрхийг аваад байгаа юм. Түүнээс хилчдээр овоглож, ногоон мөрдсөөр гоёсон “Хилчин” спорт хорооны тамирчин, МУГТ С.Батцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Д.Отгондалай боксын төрөлд, Хилийн 0306 дугаар ангийн тамирчин Д.Гантул г а хөнгөн атлетикийн төрөлд Рио- 2016 олимпийн наадамд хүч үзэхээр болсныг баяртайгаар дуулгаж байв.
Т.Батсайхан