Их Британид өнгөрсөн онд лекц уншчихаад номон дээр гарын үсэг зурж байв. Дугаарлаж зогссон эмэгтэйн ээлж ирэхэд нүдээрээ дохин, ярилцахаар тонгойв. Их Британид амьдардаг, арабаас гаралтай тэр ислам бүсгүй “Би ч гэсэн секс хийхийг хүлээсээр залхлаа. Би 32 настай ч сэтгэлд нийцэх эр хүн огт алга. Гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орвол бурхан намайг үзэн ядна. Энэ айдсаас би хэрхэн ангижрах вэ” гэв.
Би ийм зүйл олонтаа сонсдог. Цахим шууданд минь надтай адил Ойрх Дорнод, ислам гаралтай эмэгтэйчүүдээс хэдэн мянган захидал ирдэг. Тэд онгон байх ёстой гэх дарамтаас хэрхэн салах талаар, эсвэл бэлгийн амьдралын түүхийг нь мэддэггүй залуучуудтай гэрлэх бол онгон хальс нөхөх хагалгаа хийлгэж болох, эсэхийг асууж, сэтгэлээ уудалдаг.
Ойрх Дорнодын эрчүүдийн бэлгийн амьдралын бүтэлгүйтлийн талаар тоо томшгүй нийтлэл бий. Тэд армид элсэхдээ хойд насандаа онгон бүсгүй авах амлалт өгдөг нь гэрлэхэд тушаа болдог байж болох юм. Харин эмэгтэйчүүдийнх нь бэлгийн амьдралд тулгарах асуудлуудын талаар, мөн тэдний гэрлэлт болон гэрлэлтээс гадуурх бэлгийн туршлагын талаарх нийтлэл тоотой хэд байдаг.
Би бусдыг сэтгэлээ нээхэд уриалсан юм
Би шүтлэгтэй хүн биш. Тиймдээ ч би шашин болон сексийн талаар ярих гээгүй. Би Египетээс гаралтай, исламын шашинтай бүсгүй. Би бол секс хийх гэж 29 насыг хүлээж, алдсан жилүүдээ нөхөж буй эмэгтэй.
Миний хүмүүжил болон сүсэг бишрэл надад гэр бүл болох хүртэл биеийн хүсэл тачаалыг хүлцэн тэвчихийг сургасан. Сэтгэлд нийцэх эр хүнийг ололгүй тэсгэл алдах хүртлээ би үүнийг биелүүлж ирсэн билээ. Сүсэг бишрэлээсээ урваж, надад гайхалтай таашаал өгдөг зүйлийг турших гэж залуу насаа өнгөрөөсөндөө би харамсдаг.
Эмэгтэйчүүдэд тохоож буй сексийн гав дөнгийг бид хүлээн зөвшөөрдөггүй. Тэр дундаа Ойрх Дорнодын эмэгтэйн хувьд гэхэд гивлүүрийн талаарх маргаан гол сэдэв болдог. Тэгвэл эмэгтэйчүүдийн сексийн туршлага, бүтэлгүйтлийн тухай түүхүүд хаана байна вэ?
Би өнгөрсөн жилийн ихэнхэд нь 12 оронд очиж, номынхоо нээлтэд оролцлоо. Европ, Хойд Америк, Энэтхэг, Нигер, Пакистан гэхчлэн очсон газар бүрт ислам шашинтай эмэгтэйчүүд түүхээ хуваалцсан юм. Тэд сексийн харилцаанд ихэвчлэн гэмшиж, ичиж, үгүйсгэж бас хүсдэг ч тэдний өөрийгөө уудалсан шалтгаан нь би байлаа.
Бэлгийн харилцааг цээрлэж, ганцаардаж байсан үеүдээ санахдаа би 20-иод насныхаа сексийн асуудлуудыг хуваалцахаар шийдсэн. Тэр үед гэмшлээ хэрхэн давж, гэм буруу биш, таашаал мэдэрч сурсан талаар би ярьдаг. Охиноо сексийн тухай илэн далангүй ярихыг сонсоод эцэг, эхэд минь амаргүй л байсан байх.
Гэхдээ ингэснээр би бусад эмэгтэйн нууц ертөнцийг нээсэн юм. Үнэн хэрэгтээ сексийн талаар чимээгүй байх тусам охид болон сексийн цөөнхөд эмзэг тусдаг байна. Нью-Йоркт амьдардаг Христийн шашинтай, Америкийн египет бүсгүй гэр бүлийнхэндээ өөрийгөө илчлэхэд хүнд байснаа ярив. Харин Вашингтонд залуухан египет бүсгүй үзэгчдэд хандан “Гэрийнхэн минь намайг ижил хүйстэн гэдгийг мэддэггүй” гэв.
Дэвтэр минь энэ мэт түүхээр дүүрсэн. Энэ асуудал эмэгтэй хүн бүхэнд хамаатай. Зөвхөн чинээлэг, мөн бакалаврын дипломтой эмэгтэйд л тулгардаг гэсэн үг биш. Ойрх Дорнодын зарим эмэгтэйн мэдлэг олж авах, ажилд орох нь хангалттай асуудал байдгийг би сонссон. Үүнд би хэн нэгэн ядуу, эсвэл бичиг үсэг тайлагдаагүй байлаа гээд өөрийн бие болоод сексийг таашаах, тохиролцоо, туламж авах эрхгүй гэсэн үг биш гэж хариулдаг.
Энэ асуултын хариулт Ганын зохиолч Нана Даркоа Секюиама болон Мумбайд төвтэй сексийн мэдлэг олгох “Хайрын төлөөлөгчид”-ийн бичсэн “Африк эмэгтэйн унтлагын өрөөний адал явдал” блогт бий. Зохиолч Митали Сараны хэлснээр “Би сексийн хэрэгцээнээсээ ичдэггүй”.
Миний хувьсал 29 настай онгон бүсгүйгээс 49 настай эмэгтэй хүртэл үргэлжиллээ. Одоо би хаана ч очсон “Энэ биеийн эзэн нь би болохоос биш, улс, сүм, эсвэл гэр бүлийнхэн биш. Хүссэн үедээ, хүссэн хүнтэйгээ бэлгийн харилцаанд орох нь миний сонголт” хэмээн тунхаглаж ирсэн.
Каир