Сонгууль болоход 41 хоног үлдлээ. Сар гаруйн дараа та бид ирэх дөрвөн жилийн турш хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хяналт тавих албан тушаалтнуудыг сонгох гэж байна. Иймд хариуцлагатай сонголт хийх ёстой.
Тэгвэл таны оршин суугаа сум, дүүргээс УИХ-ын хэдэн гишүүн төрөн гарах бол?
УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоохдоо сонгуулийн насны хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзах зарчмыг баримталсан гэдгээ Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн.
Энэ жилийн УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг аймгуудад, 28-ыг нийслэлд хуваарилсан юм.
Дээрх инфографикт аймгуудын 2015 оны эцсийн байдлаарх хүн амын тоог харууллаа. Хүн амын тоогоор нийслэл тэргүүлдэг бол (1 сая 396 мянга) Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ аймгууд удаалжээ. Гэхдээ сонгуулийн тойргийн мандатыг тогтоохдоо сонгуулийн насны хүн амын тоог мөн харгалздаг. Аймаг тус бүрт хэчнээн сонгуулийн насны иргэн байгаа вэ гэдгийг харуулах тоон мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн газрын цахим хуудсанд ил мэдээлдэггүй.
Зөвхөн эрх бүхий албан тушаалтнууд албан бичгээр хүсэлтээ илэрхийлсний дагуу дээрх тоон мэдээллийг өгдөг журамтай юм байна.