Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш 2016 оны тавдугаар сарын 21-нд дэлхийн дээвэр Эверест оргил дээр хойд зам буюу Түвдийн талаас авирч амжилттай гарсан байна.
Тэрбээр өнөөдөр 6400 метрийн өндрөөс доошлон бааз кэмп дээр ирж байгаа талаар мэдээллээ.
Б.Цэвээндаш нь 2012 оны тавдугаар сарын 19-нд өмнөд буюу Балбын талаас анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм.
Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард тэрбээр МУГТ ОУХМ Т.Гүррагчаагийн хамтаар хоёр дахь удаагаа авирсан боловч, Балбад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 7000 метрийн өндөрт хүрээд байхад нь Хятадын засгийн газраас авиралтыг цуцалсан билээ.
Б.Цэвээндаш ийнхүү Эверест ууланд гурав дахиа авирч, дэлхийн дээвэр дээр хоёр удаа гарлаа.