Өнөөдөр 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт 69.6 хувьтай байна.
Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтыг 18-30 насныханд хийж буй бөгөөд улсын хэмжээнд 640 мянган хүн хамрагдах ёстой. Үүнээс өнөөдрийн байдлаар 434588 хүн нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байна.
Өмнөговь аймаг вакцины хамрагдалт 93-тай тэргүүлж байгаа бол Завхан, Хэнтий, Сүхбаатар, Говь-Алтай аймгууд хамралт хангалтгүй байна.
Харин нийслэлд 18-30 насныхны хагас нь байгаа бөгөөд дархлаажуулалтын хамрагдалт 70.9 хувьтай байна.
Өнгөрсөн баасан гарагт энэ тоо улсын дунджид хүрэхгүй байсан. Харин амралтын өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Нарантуул, Бөмбөгөр, Хархорин худалдааны төв, Гранд их дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр мянга орчим залуусыг дархлаажуулснаар хамрагдалт өсчээ.
Орон даяар өрнөж буй нэмэлт дархлаажуулалт ХОЁР ХОНОГИЙН дараа дуусна.
Дархлаажуулалтын хувь 97-98 хувьд хүрч байж УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХ, ДАХИН ДЭГДЭЛТ ГАРАХААС СЭРГИЙЛЭХ, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх зэрэг үр дүнг үзүүлнэ.
Тиймээс 18-30 насныхан хуульд заасан үүргээ биелүүлж нэмэлт дархлаажуулалтдаа хамрагдана уу.
Та харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойр өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай.
Жирэмсэн, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзана. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэлтийг улаануудын вакцин хийлгэсний дараа нэг сарын хугацаагаар хойшлуулах хэрэгтэй. Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэхэд ямар нэг сөрөг нөлөөгүй.