Японы өмнөд хэсэгт байрлах Окинава аралд сүүлийн хэдэн өдөр эсэргүүцлийн жагсаал болж байна. АНУ-ын цэргийн баазын өмнө цугларсан япончууд “Энд Америкчууд хэнд ч хэрэггүй”, “Эх орон руугаа зайлцгаа”, "Америкийн цэргийн баазуудыг хаа" гэсэн лоозон барьсан юм. Тэд ийнхүү хилэгнэх болсон шалтгаан нь Америкийн цэргийн баазын албан хаагч 20 настай япон охины амыг бүрэлгэсэн нь орон нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэжээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн албан хаагч үйлдсэн бөгөөд тэрээр хохирогч эмэгтэйг хэд хэдэн удаа хутгалж хөнөөснийхөө дараа цогцсыг нь нуужээ. Чухам ямар сэдлээр ийм хэрцгий аллага үйлдэх болсон нь одоогоор тодорхой бус байна.
Энэхүү хэрэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Японд хийх албан ёсны айлчлалын өмнө гарсан нь хоёр орны харилцаанд нөлөөлж магадгүй болоод байна.
Дэлхийн II дайны дараа Номхон далайн аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ-ын цэргүүд Японы газар нутаг, арлууд дээр цэргийн баазуудаа байршуулсан түүхтэй. Японы Зүүн Хятадын тэнгис дэх гол арлуудад байгаа Америкийн цэргүүдийн тэн хагас нь Окинава аралд байрлаж байгаа гэсэн судалгаа ч бий.
Одоогийн байдлаар Япон улсад 47 мянган Америк цэрэг байдгаас тэдний 27 мянга орчим нь Окинава мужид байрладаг. Түүнчлэн Окинава муж нь Японы газар нутгийн 0.6 хувийг эзэлдэг боловч тус мужид Америкийн цэргийн объектуудын 74 хувь нь байрладаг юм.
Арлын оршин суугчид Америкийн цэргийн баазууд болон тэдэнтэй холбоотой гэмт хэрэг ихсэж, иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн эрс эсэргүүцсээр ирсэн. Өмнө нь АНУ-ын цэргүүд бага насны охидыг хүчиндсэн хэрэг хэд хэдэн удаа гарч байсан юм. Тухайлбал 1995 онд Америкийн гурван ажилтан 12 настай охиныг бүлэглэн хүчирхийлсэн. Мөн онд Японы мянга гаруй жагсагч эсэргүүцлийн жагсаал хийж дуу хоолойгоо нэгтгэн, арал дээрх АНУ-ын цэргийн тоог бууруулах арга хэмжээг авч байсан түүхтэй. Харамсалтай 2008 онд 14 настай охиныг хүчирхийлэх гэж завдсан хэрэг дахин гарсан юм.