Засийн газрын уржигдрын хуралдаанаар Д.Дэлгэрцогтыг Монгол Улсаас Япон улсын Осака хотод суух Ерөнхий консулаар томиллоо. Одоогоор тус хотод Ардчилсан намын гишүүн Ч.Куланда консулаар ажилладаг бөгөөд түүний дипломат албаны хугацаа дуусгавар болж буй учир орны хүнийг нь томилж байгаа аж.
Шинээр томилогдсон консул Д.Дэлгэрцогт нь Япон улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд мастерын зэрэг хамгаалсан.
Тэрээр Сүхбаатар аймгийн уугуул бөгөөд 1997-2004 онд Ардчилсан намын Бүгд хурал, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн 1997-2000 онд Монгол-Японы соёлын харилцааны зөвлөлийн дарга, 2000 оноос Сүхбаатар клубын тэргүүн, 2002-2004 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, Байгаль, орчны асуудлаарх олон улсын эрх зүйн зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
Харин 2004 оноос МҮАН-ын харъяалалтай болж тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргаар ажилласан байна. Хамгийн сүүлд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.
М.Цэцэг