Евро бүсийн Сангийн сайд нар Грект нэмэлт зээл олгохоос гадна зээлийн хөнгөлөлт үзүүлэх зөвшилцөлд хүрсэн байна. Брюссельд болсон Евро бүсийн Сангийн сайд нарын уулзалтаар 11.5 тэрбум ам.долларын шинэ зээл олгох шийдвэр гаргаад байгаа юм.
Энэхүү шийдвэрээс хоёр хоногийн өмнө Грекийн Парламент төсвийн зардлыг танаж, татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг баталсан байна. Олон Улсын Валютын Сангийн удирдлага Грекийн Засгийн газрын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 180 хувьтай тэнцэж байгаа тул зайлшгүй зээлийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай гэх байр суурь баримталж байсан юм.
Хэдий тийм боловч одоогоор Грекийн ээлжит тусламжийн хөтөлбөрт Олон Улсын Валютын Сан дэмжлэг үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Мөн зээлийн хөнгөлөлтийн хэмжээг нарийвчлан тогтоогүй байгаа ажээ.
Б.Дашням