Одоо хэдэн цаг явж байж туулдаг зайг цаг хүрэхгүй хугацаанд туулах технологи, тээврийн хэрэгсэл гэдэг бараг л шинжлэх ухааны уран зөгнөл. Яг л энэ уран зөгнөлийг биелүүлэх Hyperloop технологи улам сонирхолтой болж байна. Гадаргыг нь вибраниумаар бүрнэ.
Hyperloop Transportation Technologies компани өчигдөр тусгайлан хөгжүүлсэн “вибраниум” хэмээх материалаар тээврийн хэрэгслээ бүрнэ гэж мэдэгдлээ. Хэрвээ та Марвелийн үнэнч шүтэн бишрэгч бол Ахмад Америкийн бамбайг ийм нэртэй материалаар урласан болохыг санаж байгаа байх.
Hyperloop Technologies компанийн танилцуулсан /Саяхан туршилт хийсэн Hyperloop One компани биш шүү/ Вибраниум хэмээх материал нь хөнгөн цагаанаас найм дахин бат бөх бөгөөд 1,5 дахин хөнгөн, харин гангаас арав дахин бат бөх, тав дахин хөнгөн юм байна.
Эдгээрээс гадна энэ материал удирдлагын систем рүү тээврийн хэрэгслийн температур, тогтвортой байдал, бүрэн бүтэн байгаа эсэх зэрэг мэдээллийг шууд болон утасгүй дамжуулж чадах аж.
Марвелийн Вибраниум зүгээр л шинжлэх ухааны уран зөгнөл байв. Харин Hyperloop Transportation Technologies-ийн энэ материал бодит зүйл.
Эх сурвалж: Wired