Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Ламбааг Эрүүл мэнд, спортын сайдаар томилсон. Зургаан сар орчим сайдгүй байсан эрүүл мэндийн салбар ийнхүү сайдтай болсон билээ.
Өнөөдөр шинээр томилогдсон сайд С.Ламбаа “Сайдын цаг” уулзалтад оролцож, салбарынхаа түвшинд хийж буй ажлын талаар танилцууллаа.
Эрүүл ахуйн тухай хууль батлагдсантай холбоотойгоор хууль хүлээн авах хүндэтгэлийн ажиллагааг хийжээ. Энэ сарын 30, 31-нд Эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж уг хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журмын талаар хэлэлцэж, санал авах юм байна.
Эм эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдаж, ирэх сарын 3-наас мөрдөгдөж эхэлнэ.
Өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаар Эрүүгийн шинэчилсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцүүлж, Засгийн газарт өргөн мэдүүлэхээр хүргүүлжээ. 15.1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар болсон байна.
Мөн Эмнэлгийн мэргэжлийн хариуцлагын даатгалын тухай хуулийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Хуулийг баталж, хэрэгжүүлээд эхэлбэл эрүүл мэндийн салбарт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах чухал алхам болохыг тэрээр онцлов.
Улаанбурхан өвчний эсрэг тэмцэл хүчтэй явагдаж байна. Улаанбурханы өвчлөл 30 гаруй хувиар буурсан. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо буурч 100 руу орсон. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан хүүхэд 27-30 байсан бол 10 дотор орсон байна.
Нэмэлт дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж 531 мянган хүн хамрагдаж, хамрагдалтын хувь 83 хувьд хүрчээ. Өчигдөр нэмэлт дархлаажуулалтын хугацаа дуусах байсан ч дөнгөж 80 хувь давж байгаа тул энэ сарын 31-нийг хүртэл сунгасан. Зарим аймаг 100 хувь хамрагдаж дууссан бол Налайх, Багахангай, Хан-Уул дүүргүүд хамрагдалт муутай байна. Мөн оюутнуудын хамрагдалт муу байна. Зарим сургууль амарчихсан байгаа учраас бага зэрэг бэрхшээлтэй байна. Засгийн газрын хурлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон дүүрэг, аймгийн засаг дарга нарт энэ талаар анхаарах үүргийг Ерөнхий сайд өгснийг танилцууллаа.
Мөн эх хүүхдийн эндэгдэл өндөр байгаа тул маргааш Эрүүл мэнд, спортын сайдын тушаал гарна. Эндэгдлийг бууруулахаар аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлага, хүүхдийн чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд мэргэжлийн сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулахаас эхлээд олон ажлыг төлөвлөсөн.
Нөгөө талаас сайдын албан даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэх гэж байна.
Улаанбурхан буурч байгаа ч хачигт халдвар дэгдэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар хачигт хазуулан, халдвар авсан тохиолдол 300 гаруй бүртгэгдсэн. Тиймээс энэ зун урьдчилан сэргийлэх, болгоомжлох шаардлага гарч байна.
Эмч, мэргэжилтнүүдийн цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, нэмэлт дархлаажуулалтын үеэр, өмнө нь илүү цагаар ажилласан хүмүүсийн цалин хөлс, хангамж тал дээр яамны зүгээс анхааран ажиллаж байна. Засгийн газар нэмэлт вакцинжуулалтын үеэр ажилласан эмч, мэргэжилтнүүдийнилүү цагийн мөнгө, шатахууны зардал гэх мэтэд зарцуулах 948 сая төгрөгийг олгосон байна. Мөн тоног төхөөрөмжийн хувиарлалт, түгээлт зэрэг цаг тулсан олон ажлууд хийгдэж байна гэдгийг С.Ламбаа мэдээллээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / MPA.mn