МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 дэвшигч өнөөдөр улстөрийн өлсгөлөн зарлахаар болжээ. Энэ талаар тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга нар өчигдөр орой шуурхай хурал зарласан юм. Энэ үеэр Нарийн бичгийн дарга Н.Удвалаас зарим зүйлийг тодрууллаа.
-МАХН-ын нэр дэвшигчид ямар үндэслэлээр багаараа өлсгөлөн зарлахаар болсон бэ?
-МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа 76 хүн өнөөдөр 09:00 цагаас Чингисийн талбай дээр “Шударга сонгуулийн төлөө” гэсэн жагсаал хийж, өлсгөлөн зарлана. Намын даргаас гадна УИХ, Засгийн газрын гишүүд, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, академич, доктор Ц.Лхагвасүрэн зэрэг нэр дэвшигчид өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн хүсэлтээ илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн үзлэгт оруулах, өлсгөлөнд бэлтгэхээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү хандаж байна. “Шударга сонгуулийн төлөө” жагсаалын шалтгаан тодорхой. Нэгдүгээрт, Сонгуулийн хууль ямархуу байдалтай гарлаа.
Ижил тэгш шударга өрсөлдөх хэмжээний сонгууль болох уу, үгүй юу. Монголын сонгууль шударга болдог билүү. Хамгийн чухал асуудал бол МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй байх магадлалтай байгаа. Нэр дэвшигч зайлшгүй бүрдүүлэх ёстой цагдаагийн газрын бичиг дээр ял, шийтгэлтэй гэсэн бичиг хийж өгөх өндөр магадлалтай. Бид 2012 онд энэ замыг туулсан. Дөрвөн жил өнгөрөхөд улс төрийн өрсөлдөгчөө зориудаар хэлмэгдүүлдэг явдал зогсох нь байтугай бүр хүрээгээ тэллээ. Тиймээс эсэргүүцлийн жагсаал, цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгож тэмцэж байж энэ байдлаас гарах юм байна.
Энэ бол ганцхан Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян дарга нарын асуудал биш. МАХН-ын, Монгол Улсын асуудал. Яагаад гэвэл МАХН өнөөдрийн тогтсон олигархи дэглэмийг нурааж, оффшор данстангуудаас төрөө цэвэрлэж, улсдаа өөрчлөлт хийж Их Монгол Улсаа сэргээн байгуулж шударга нийгмийг бий болгохоор зориг шулуудсан бүхэл бүтэн баг байгаа. Багаараа энэ тэмцлийг хийх гэж байгаагаараа урьдын тэмцлүүдээс ялгаатай.
Төр засгийн бурангуй шийдвэрийн хор уршгийг амьдралаараа, бие махбодиороо амсч байгаа хүн бүхэн үзэл бодол, сэтгэл санаагаараа нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Магадгүй намынхаа Бага чуулганыг Чингисийн талбайд хийж, нэр дэвшигчдээ тодруулах байх.
-Намын дарга, дэд дарга нараас бусад нэр дэвшигчийн хувьд сонгуульд оролцуулахгүй гэсэн асуудал байгаа юу?
-Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян дарга хоёулаа ялын хугацаа нь дууссан. Мөн Өршөөлийн хуульд хамрагдсаныг нь ард түмэн мэднэ. Ялгүй гэдгийг олон хуульч хэлээд байхад цагдаагийн газрынхан дээрээс өгч болохгүй гэсэн гэж хэлдэг.
Архангай, Увс, Дорнод, Өвөрхангай, Говьсүмбэр аймаг манай нэр дэвшигчдийг бүртгэхгүй гэсэн асуудал гарч байна. Цаашид 18 аймагт ч энэ асуудал гарах магадлал байна. Тиймээс зарим аймгуудаас орон нутагтаа жагсаал цуглаан зохион байгуулъя гэж ярьж байна. Бид нягталж байж хариу өгье гээд хориглож байгаа. Үндэсний хэмжээний арга хэмжээ болчихвий, замбараагүй байдал үүсгэчих вий гэдэг үүднээс саналыг нь дэмжихгүй, хориглож байгаа. Орон нутагт нэр дэвшигчдийг маягтаа буруу, гараараа бичсэн зэрэг шалтаг хэлж байна. Түүнээс гарцаагүй шалтгаанаар хассан зүйл алга.
-Намын даргыг өлсгөлөн зарлах нь эрүүл мэндэд нь эрсдэлтэй гэдгийг намын гишүүд хэлж байсан?
-Н.Энхбаяр даргад эрүүл мэнд тань сайнгүй байгаа учраас өлсч болохгүй. Харин нэр дэвшигчид өлсөнө гэж хэлсэн. Гэвч Н.Энхбаяр дарга “Энхбаяр гэдэг хүний бие бол жижигхэн. Миний эрүүл мэндээс давсан асуудал. Урсахгүй цус эрсдэхгүй амь гэж байдаггүй.Харгислал хэлмэгдүүлэлтийг зогсоохын тулд ийм шийдвэрийг гаргасан” гэдгээ хэлсэн. Үгэнд орохгүй байгаа. Н.Энхбаяр даргаас ч илүү омогшиж байгаа гишүүд олон байна.
-Өлсгөлөн хэд хоног үргэлжлэх вэ?
-Өнөөдөр нам дэвшигчдээ зарлана. 30-ны дотор нэр дэвшигчдийн материалыг бүрдүүлээд Сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Зургадугаар сарын 5 гэхэд нэр дэвшигчдэд мандатыг олгох ёстой. Нойтон өлсгөлөн тэр болтол үргэлжилнэ. Хэрэв үнэн зөв үндэслэл шалтгаангүйгээр нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх гэдэг юмуу хууль зөрчсөн үйлдэл гарвал дараагийн арга хэмжээнд шилжинэ гэсэн байр суурьтай байгаа. Эмэгтэйчүүд хамгийн түрүүнд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ эмэгтэйчүүдийг өлсгөлөнд оруулахгүй байх талын арга хэмжээ авч байна.
Иргэддээ хандаж уриалга гаргаж байгаа. Улс орноо олигархи дэглэмээс ангижруулж, их өөрчлөлтийг иргэдтэйгээ хамт хийх Их Монгол Улсаа сэргээн байгуулах хороог байгуулна.
С.Уянга