Олон улсад газрын тосны ханш нам дор байгаагийн улмаас хоёр жилийн дараа нийлүүлэлт эрчимтэй буурч магадгүй байна гэж Норвегийнгазрын тосны тэргүүлэх компани болох “Statoil”-оос мэдээллээ.
Учир нь компаниуд хөрөнгийн зардлаа их хэмжээгээр танаж байгаа юм байна. 2015 онд газрын тосны салбар хөрөнгийн зардлаа 24 хувиар бууруулсан бол энэ онд 330 тэрбум ам.доллар орчим буюу 17 хувиар бууруулах хүлээлттэй байна гэж Олон Улсын Эрчим Хүчний агентлагаас мэдээллээ.
Энэхүү хандлага нь 2017 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар нийлүүлэлтийн илүүдэл багасаж байгаа ч энэ нь нэлээдгүй хугацаанд үргэлжлэхээр байгаа аж. Нэгдүгээр сараас эхлэн газрын тосны ханш 80 хувиар сэргэсэн ч одоог хүртэл 50 ам.долларын түвшинг давахгүй байгаа юм.
Зах зээлийн өнөөгийн байдалтай холбоотойгоор дэлхийд хоёрдугаарт тооцогддог газрын тосны “Royal Dutch Shell” компани 2200 ажлын байраа цомхтгоход хүрээд байна. Түүнчлэн нийлүүлэлт буурсны улмаас ханш огцом савлаж магадгүй гэж Катарын Газрын тосны сайд мэдээлжээ.
О.Намуун