Гурван хэмжээст хэвлэх технологийн хөгжил дөнгөж эхэлж байгаа. Гэсэн хэдий ч Дубайд энэ технологийн тусламжтай бүхэл бүтэн оффисийн барилга хэвлэжээ.
БНХАУ 2015 оны эхээр мөн дэлхийн анхны гурван хэмжээст хэвлэх төхөөрөмж ашиглан бүтээсэн барилгыг танилцуулж байв. Харин Дубайд 250 метр квадрат талбай бүхий оффисийн барилгыг анх удаа хэвлэсэн нь энэ юм.
Үүний ачаар Арабын Нэгдсэн Эмират ирээдүйн технологийн хөгжлийг тодорхойлж, дэлхийд өөрсдийгөө гурван хэмжээст технологийн хувьд нэг алхам урд яваа гэдгээ батална гэж үзжээ.
Арабын Нэгдсэн Эмиратын дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод Эрхэм дээдэс Шейх Мухаммед бин Рашид Аль Мактум нээлтийн арга хэмжээний үеэр “Бид онол боловсруулдаг биш баталдаг байхыг хүсэж байна. Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийд биднийг хийж бүтээхийг шаардаж байна, угаас түүхэнд боловсруулсан төсөл биш, барьж байгуулсан зүйлс л үлддэг” гэжээ.
17 өдрийн турш хэвлэсэн энэхүү барилгын ажилд 140,000 ам. доллар зарцуулсан аж. Хэвлэх ажлыг ганцхан хүн ажиглаж, долоон хүн угсралтын ажилд оролцсон бол 10 цахилгаанчин, мэргэжилтэн инженерүүд бусад ажлыг гүйцэтгэжээ. Ийм хэмжээний барилгыг уламжлалт аргаар барьж, байгуулахад үүнээс хоёр дахин их ажиллах хүч шаардлагатай юм байна.
Эх сурвалж: Cnet