Өчигдөр НАСА агентлаг хүн амьдрах боломжтой BEAM модулийн туршилтын ажлыг эхлүүлсэн боловч төлөвлөгөө ёсоор бүрэн задраагүй учир инженерийн багийнхан дахин уулзаж, туршилтыг үргэлжлүүлэх эсэх талаар ярилцахаар болжээ.
Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй сансрын нисэгчид модулийн даралт тогтвортой байгаа эсэхийг шалгах бөгөөд хоёр цаг гаруй үргэлжилсэн туршилтын явцад тооцоолсон хэмжээнд хүртэл дэлгэгдээгүй болохоор туршилтыг нэг өдөр хойшлуулсан аж.
Одоогийн байдлаар BEAM модуль болон Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй нисэгчдэд ямар нэгэн аюул учраагүй гэж НАСА агентлаг мэдээллээ. Инженерүүдийн багийн уулзалтаас ямар шийдвэр гарсан болохыг Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01:00 цагт хэвлэлийн хурлаар зарлах юм байна.
BEAM модуль нь бүрэн дэлгэгдсэний дараа жижиг унтлагын өрөөний хэмжээтэй болох бөгөөд туршилт амжилттай болсон тохиолдолд илүү том хэмжээтэйг дараа дараагийн даалгавруудад ашиглах юм.
Эх сурвал: NASA