Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өнгөрсөн долоо хоногт “Сайдын цаг” уулзалтад оролцох үеэрээ гар, хөл, амны өвчин их байгаа талаар мэдээлж байсан.
Энэ өвчин зун, намрын улиралд элбэг тохиолддог бөгөөд бүх насны хүн өвчлөх боловч өвчлөл, хүндрэлийн 90 хувь нь дөрөв хүртэлх насанд тохиолддог байна.
Гар, хөл, амны өвчин нь хоолой залгиур улайх, амны хөндийн салст, завж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр гүвдрүүт, цэврүүт тууралт гарах шинж тэмдэг илэрдэг цочмог халдварт өвчин юм.
Өвчний үүсгэгч: Энтеровирүс 71, Коксаки А16
Халдварын уурхай : өвчлөгсөд, вирүс тээгчид
Өвчин дамжих зам: өвчин үүсгэгч вирүс нь өвчтэй хүний шүлс, нус, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс, өтгөнд агуулагддаг. Халдвар өтгөнөөр, ахуйн хавьтлаар мөн агаар дуслын замаар дамжина.
Халдвар дамжих хүчин зүйл: вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс, эд зүйлс, бохир гар
Өвчний нууц үе: Ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног
Халдвартай үе: Өвчлөлийн эхний 7 хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр 7-н долоо хоногийн турш гадагш ялгарч болно.
Өртөмтгий бүлэг: Уг өвчнөөр бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Нэг гэрийн хүүхдүүдийн дунд, ясли, цэцэрлэг, сургуульд голомтлон гардаг.
Өвчний шинж тэмдэг:
Хөнгөн хэлбэр | Өвчтөний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан хүрээтэй, цайвар гадаргуутай тууралт гарна Толгой бага зэрэг өвдөнө |
Дунд хэлбэр | Өвчтөний гар, хөл, ам, өгзөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарна Амна тууралт шархална Толгой өвдөнө Бөөлжинө 38 хэмээс дээш халуурна |
Хүнд хэлбэр | Өвчтөний гар, хөл, ам, өгзөг, биеэр цэврүүт тууралт гарна Амны тууралт шархална Бөөлжинө 38 хэмээс дээш халууна Толгой өвдөнө Хүзүү хөшнө Даралт буурч, зүрхний хэм алдагдана Зүрхний цохилт олширно Амьсгал олширч, цустай хөөсөрхөг цэр гарна Цочромтгой, унтаа, нойрмог болно Гар, хөл бага зэрэг саажина |
Эмчилгээ: Гар, хөл, амны өвчний үед өвөрмөц эмчилгээ байхгүй тул шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Хөнгөн хэлбэрийн үед – эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй, хүүхдийг гэрт нь 14 хоног өрхийн эмчийн хяналтанд тусгаарлана, илчлэг сайтай хоол, аминдэм, аньс, чацарганы шүүс зэргийг хэрэглэнэ.
Дунд хэлбэрийн үед – эмнэлэгт хэвтүүлж шинж тэмдгийн болон хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийнэ.
Хүнд хэлбэрийн үед – өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж эмчилнэ.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Гараа тогтмол савандаж угаах;
- Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, агааржуулах;
- Биеийн дархлааг сайжруулах;
- Илчлэг ихтэй, тэжээллэг хоол хүнс хэрэглэх;
- Спортоор хичээллэж биеэ чийрэгжүүлэх;
- Идэж уух зүйлээ хувааж хэрэглэхгүй байх;
- Хүн олноор цуглардаг газар, нийтийн арга хэмжээнд бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх;
- Уруулын будаг, шүдний сойз зэргийг дамжуулан хэрэглэхгүй байх;
- Тамхи хувааж татахгүй байх;
- Бал, харандааны үзүүрийг амандаа хийхгүй байх;
- Бага насны хүүхдээ хооллохдоо угж, халбагыг шүлсдэхгүй, амаараа дамжуулахгүй байх.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн