БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн эхний үе шат болох “Үндэсний зөвлөлдөх уулзалт, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинарыг тавдугаар сар 31- ээс зургадугаар сарын 3-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Энэхүү төсөл нь ЮНЕСКО, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол, Вьетнам, Уганда улсад хэрэгжүүлж буй “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж байна.
Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг шинэ хэлбэрээр илэрхийлэн танилцуулах замаар хөхиүлэн дэмжих, орон нутгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжих боломжийг дэмжиж чадах стратеги болон практик хүрээг бий болгоход төслийн зорилго оршино.
Монгол улс 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны ЮНЕСКО-ийн Конвенцид нэгдсэн бөгөөд 2008 оноос хойш БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төслийг хэрэгжүүлсэн юм.
Бүтээлч үйлдвэрлэл нь нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, соёлын олон төрөл зүйлийг хамгаалах хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн эх үүсвэрээс гадна ядуурлыг бууруулах нэгэн арга зам болно.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах” сургалт семинарыг ЮНЕСКО-гийн соёлын салбарын олон улсын итгэмжлэгдсэн мэргэжилтэн хөтлөн явуулах бөгөөд нийслэл болон хөдөө орон нутгийн 50 оролцогчдыг Монголын соёлын үйлдвэрлэлийн зураглал хийх арга барилд сургах, чадавхийг дээшлүүлэх зорилготой.
Төслийн дараагийн үе шатанд стратеги хөгжүүлэлт, стратегийн хэрэгжилт ба мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Төслийн үр шимийг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлүүд, соёлын салбарын мэргэжилтнүүд, гар урлалын холбоод, үйлдвэрлэгчид хүртэх юм.
Нээлтийн ажиллагаанд БСШУЯ-ны сайд Л. Гантөмөр, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-гийн олон улсын шинжээч Дэсмонд Хью, Аж Үйлдвэрлэлийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, СУИС-ын Сургалт, Эрдэм Шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ч.Алтанцэцэг болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.