Хөдөө аж ахуйн биржид өнгөрсөн долоо хоногт 9.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос ойролцоогоор гурав дахин бага дүн болсон бөгөөд энэ нь ноолуурын арилжаа буурсантай шууд холбоотой юм.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт 9.4 тэрбум төгрөгийн ноолуур арилжаалсан нь өмнөх долоо хоногийнхоос 2.8 дахин бага дүн болсон байна. Үнэ ханшийн хувьд ч мөн хямдарчээ. Тухайлбал нэг кг бараан ноолуурын ханш 57 орчим мянган төгрөг байсан бол цайвар ноолуурынх 59 мянга 700 орчим төгрөг болсон байна.
Үүнээс гадна ямааны ноолуураас гадна 2.8 орчим тонн хонины ноос арилжаалжээ. Ноолуурын гарц ерөнхийдөө буурч байгаа нь Хөдөө аж ахуйн биржийн арилжааны дүнд шууд нөлөөлж байна.
Түүнчлэн Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээр тавдугаар сарын 25-ны байдлаар “Эмээлт” түүхий эдийн захад бараан болон цайвар ноолуурын ханш 40-62 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Ялангуяа Говь-Сүмбэрийн ноолуур нэг кг тутам нь 62 мянган төгрөг байгаа бол хамгийн хямд нь Дорнодынх нэг кг тутам нь 40 мянган төгрөгийн дундаж ханштай байна.
Т.Элиса