Өнгөрсөн амралтын өдрөөр БНТУ-д их дээд сургууль төгсөгчдийн дунд шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн тэмцээн боллоо.
Мөнх спорт төвд болсон тэмцээнд нийт 12 баг өрсөлдсөн юм. Анкара хот дахь БНТУ-ын Цагдаагийн академийн багууд эхний хоёр байр шалгарсан бол 1998 онд Турк улсад суралцахаар очсон оюутнуудын баг гуравдугаар байрт шалгарлаа.
Сагсан бөмбөгийн тэмцээнийг Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан юм. Тус нийгэмлэг Туркэд төгсөгч болон суралцагч залуучуудын сүлжээг байгуулах, өөр хоорондоо туршлага солилцох уулзвар нь болох зорилготой ажилладаг. Мөн шинээр төгсөгчдөд Монголын хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэх, амжилттай яваа төгсөгчдөө танилцуулах, лекц зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.