Тээр жил Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсан АН-ынхнаас торойтол сонгогдож билээ. Түүнд сүлд мод шиг чимэг хэрэггүй байв. Харин энэ удаа Ерөнхий сайд асан Р.Амаржаргалыг тойргоос нь түлхэн зайлуулав. Р.Амаржаргал гишүүний тухайд мөн л сурталчилгаагүйгээр хаанаас ч өрсөлдөж чадах, бие даан өрсөлдөөд ялалт байгуулж байсан хүндтэй эрхэм.
Хэдхэн хоногийн өмнө “Ах нь хандиваа цуглуулаад тойрогтоо өрсөлдөнө өө” гэж ярьж суусан түүнийг яагаад зайлуулах болов. АН-ынхан энэ удаа анхан шатанд итгэл хүлээлгэсэн олон нэр дэвшигчээсээ тойргийг нь дээрэмдлээ. Залуугаас Батын Батбаатар харамссандаа намаа орхилоо. Ахмадаас Р.Амаржаргал эрхбиш зангараг заагаад амаа жимийн сууна. Намаасаа гарах зэргийн шоу бол түүнд зохих хэлбэр биш л дээ. Гэхдээ түүнд баяр баясалтай сайхан байгаа гэж бодно уу.
Үгүй дээ, АН-ыг булшаа ухаж суугааг нь харамсан, хүрз шороо хаяснаас гар хумхиж амаа жимийн суусан нь арай дээр л гэж үзсэн хэрэг. Тиймээс “Миний оронд эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлээрэй” гээд холдохыг бодов. Намаа чимж чадах сүүлчийн арга нь тэр байсан биз.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.