МАХН-ын дарга Н.ЭНхбаяр тэргүүтэй 14 хүн Тусгаар тогтнолын талбайд нойтон өлсгөлөн зарлаад 58 цаг (15.00 цагийн байдлаар) болж байна.
13.00 цагийн орчимд зарим хүний биед сөрөг өөрчлөлт гарч, дотор муухайрах, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор түргэн тусламж дуудав.
Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр АНУ-ын конгресийн гишүүдтэй уулзах үеэр “Цагдаагийн газрын даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна” хэмээснийг эш болгож байсан юм.
Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялгүй, сонгуульд оролцож болно гэсэн байхад МАНАН-гийнхан үүний эсрэг ажиллаж байна” гэсэн бол Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Иргэдэд олгодог лавлагааг хүртэл ингэж улстөржүүлнэ гэж бодсонгүй” хэмээж байв.
Өнөөдөр 16.00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаантай бөгөөд үүсээд буй асуудлаар өмнө нь ээлжит бус хуралдаан хийх санал Ерөнхий сайдад тавиад буй аж.
Зургийг: Б.Бямба- Очир