Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар банкны систем дэх нийт хадгаламжийн дүн өсчээ. Тухайлбал, төгрөгийн хадгаламж нийт 7.6 их наяд орчим төгрөгт хүрсэн. Харин валютын хадгаламж он гарсаар 219 тэрбум төгрөгөөр буюу 11.2 хувиар өсөж, 2.2 их наяд төгрөг болсон.
Энэ нь нийт хадгамжийн дүн өсөхөд нөлөөлсөн байна. Одоогоор банкны системд нийт татан төвлөрүүлсэн эх үүсвэр буюу пассивын 38.7 хувь нь дотоодын хадгаламжаас бүрдэж байна. Арилжааны банк нь санхүүгийн гол зуучлагч гэдэг утгаараа хадгаламж хэлбэрээр санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлж, бодит эдийн засагт зээл хэлбэрээр нийлүүлдэг байна.
Татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу хадгаламжийн дүн, нийт зээлийн дүнгийн харьцуулсан үзүүлэлт оны эхний дөрвөн сарын байдлаар 149 хувьтай байгаа аж. Энэ үзүүлэлт 100 хувиас илүү байгаа нь эрсдэлтэй бөгөөд хадгаламжаас өөр эх үүсвэрээс зээл олгож буйг илэрхийлж байна.
Одоогийн байдлаар хадгаламжаас бусад эх үүсвэрт орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөр болон олон улсын байгууллагаас татсан бусад санхүүжилт хамаарч байна.
О.Одгэрэл