-Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын салбарын орлого найман хувиар өссөн-
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлтэй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагдаад хоёр жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд голлох үр дүн юу байв?
-2014 оны есдүгээр сард “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. Үүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрөгч онд хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлаад ажлаа эхэлсэн. Бид саяхан “Найрсаг Улаанбаатар 2016” бизнес хүрээнийхний дунд ажил хэргийн уулзалт зохион байгуулж хийж хэрэгжүүлсэн 100 онцлох ажлаа танилцууллаа.
Үр дүнгийн хувьд олон ажлын уялдаа холбоог нь хангаж зохицуулалтаар дэмжлэг үзүүлж явсны хүчинд өнгөрсөн жил аялал жуулчдын компаниудын шугамаар ирсэн жуулчдын тоо өссөн үзүүлэлттэй байна. 2015 оны үр дүнгээс харахад аялал жуулчлалын салбарын орлого найман хувиар өсжээ. Энэ нь уг салбарт гарсан өсөлт юм. Мөн нийгмийн харилцааг авч явах, бидний амьдралыг өнгөтэй, хүсэл тэмүүлэлтэй байлгах олон авьяаслаг хүн манай нийгэмд бий. Тэдний зохиол бүтээлээ туурвих зэргээр нийгэмдээ хувь нэмрээ оруулах, нэмэгдсэн өртөг бүхий бараа, ажил үйлчилгээг бий болгосон нь эдийн засгийн харилцааг идэвхжүүлж байгаа утгаараа үр ашигтай ажилласан.
2015 оны үр дүнгээс харахад аялал жуулчлалын салбарын орлого найман хувиар өсжээ. Энэ нь уг салбарт гарсан өсөлт юм.
Статистикийн газраас гаргасан тооцоогоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжээд эхний жил буюу 2015 онд 20 гаруй тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээний идэвхжлийг үзүүлж нийслэлийн эдийн засагт хувь нэмрээ оруулжээ. Ялангуяа үйлчилгээний зах зээлд суурилсан эдийн засгийн хувьд хөтөлбөр эхний жилдээ үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.
-Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо 3-6 хувиар өссөн гэсэн. Энэ нь манайд хэр ахисан үзүүлэлт вэ. Өнгөрсөн жилд хэчнээн жуулчин Монголыг зорьж ирсэн бэ?
-Нарийвчлаад үзвэл жуулчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад 3.8 хувиар өссөн гэж үздэг. Тухайлбал, голлох 10 орны наймаас нь өсөлт ажиглагдсан. Монголын аялал жуулчлалын холбооноос гаргасан судалгаагаар 2015 онд 394 мянган жуулчин айлчилжээ. Үүнийг хувьчлаад үзвэл нийт 10 мянга орчим жуулчин нэмэгдсэн гэсэн үг.
Бид тухайн жилд Хятад улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг авчирч сурталчилгаагаа хийсэн. СNN хүртэл манайхыг аялах сонирхолтой улсаар зарлачихлаа. Жуулчдын тоо нэмэгдсэнээр нэхий, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүдийн борлуулалт нэмэгдсэн гэх сайхан мэдээ байна. Мөн бид өнгөрсөн жил ITB Берлин үзэсгэлэнд амжилттай оролцож Улаанбаатар хотынхоо сурталчилгааг хийсэн. Үүнээс гадна Хятад, Японы аялал жуулчлалын үзэсгэлэнд сурталчилгааг хийсэн учраас өнгөрсөн жилүүдээс илүү өсөлт ажиглагдана гэж тооцоолж байгаа.
Энэ жил хамгийн багадаа жуулчдын тоог 10 хувиар өсгөнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Нэг жуулчин өдөрт 190 доллар өгдөг гэж тооцоолбол энэ онд Нийслэл хотын эдийн засагт илүү их өгөөжөө өгнө гэж бодож байна. Аялал жуулчлал, нийгмийн болоод инженерийн суурь бүтэц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хотын эдийн засагт орж ирнэ гэсэн хүлээлттэй байна.
-Элдэв төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ гэж их ярьдаг. Тэгвэл та бүхний хувьд барьцтай, томоохон ямар ажлууд хийв?
-Бид “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 100 онцлох ажил хийснээ тайлагнаж буй. Тухайлбал, юун түрүүнд аялал жуулчлалын хөгжлийн бодлоготой болсон. Энэхүү бодлогоор 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажлын зорилтоо тодорхойлж жил бүр нийслэлийн төсвийн таван хувийг хөтөлбөрт зарцуулж байхаар болов. Үүний үр дүнд бид аялал жуулчлал дэмжсэн дараах ажлуудыг амжилттай хийлээ.
Тухайлбал,
- Аялал жуулчлал зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх олон улсын жишгээр баар, цэнгээний газруудын үйлчилгээний цагийн хуваарийг 00.00 цагаас 04.00 цаг болгон уртасгасан.
- Жуулчин тээврийн үйлчилгээний наймаас дээш хүний суудалтай автобус болон түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгслүүдийг улсын дугаар хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
- Жуулчдын төлсөн татвараар аялал жуулчлалын төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл зочид буудал, амралтын газрын үйлчилгээний төлбөрөөс нэг хувийн албан татвар авахаар болов. Тэрхүү орлогоор аялал жуулчлал, хотын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах юм.
- Мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжихэд анхаарал хандуулж Улаанбаатар хотын 4- 5 одтой 10 буудалтай есөөс тавдугаар сар хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.
- Улаанбаатарт аялсан 100 жуулчин тутмын тав нь ямар нэг халдлагад өртдөг тул жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Жуулчны цагдаагийн нэгжийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бүтцэд бий болгов.
- Мөн тэдний санал гомдлыг хүлээн авах 70108687 утсыг ажиллуулж эхэлсэн.
- Жуулчдын аялах дуртай ая тухтай хот болох зорилтыг хангах үүднээс гурван жилийн хугацаанд 244 километр авто замыг шинээр барьж засварласан.
- Усан парк байгуулах ажлыг эхэлж Зайсан толгойн дурсгалын цогцолборыг тохижуулан Гандангийн дэнжийг соёлын аялал жуулчлалын төв болгох ажлыг эхлүүлээд байна.
- Бас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Булагтайн цэцэрлэгт хүрээлэн, Тасганы овооны 1.7 га газар, Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны Баянхошуунд Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэн байгуулж нийслэлийн ногоон байгууламжийн тоог дөрөв дахин нэмлээ.
- Мөн Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг зохион байгуулж жуулчдад хандсан 30 гаруй соёл урлагийн тоглолтуудыг тавьсан.
-Ихэвчлэн аль улсын жуулчид манайхыг зорин ирдэг вэ. Тэдний хувьд Монгол улсыг зорих сэдэл нь юу байдаг бол?
-Ихэнх нь Герман, Япон, Англи, Канад, Франц, Америк зэрэг орны жуулчид. Тэдний дийлэнх нь анх удаагаа Монголд хөл тавьсан байдаг юм билээ. Бараг 90 орчим хувь нь анх удаагаа ирж Монголын талаар өөрсдийн сэтгэгдэлтэй буцдаг. Харин тэд дахин Монголд ирж байна уу гэж судлахаар харамсалтай нь үгүй.
Жуулчдын хувьд нүүдлийн соёл иргэншилтэй, түүхийн хувьд домог болсон нутгийг зорих хүсэл дүүрэн ч соёл болоод үйлчилгээний хувьд татах зүйл бага учраас дахин айлчлахыг тэр бүр хүсдэггүй. Судалгаанаас харахад Германчуудаас Монголд очиж үзэх хүсэл хэр байгааг нь тодруулахад 3.5 сая хүн сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг юм билээ. Энэ тоон дээр үндэслэвэл үүнээс ч илүү жуулчныг авчрах боломжтой нь харагдаж байна. Тиймээс юуны өмнө тэднийг татах аялал жуулчлалын орчинг хөгжүүлэх, дахин ирэх ая тух, сонирхлыг нь нэн тэргүүнд бий болгох нь чухал байна.
-Жуулчдыг сая саяар нь авчирч болж байна. Харин хотоос гарлаа гэхэд адаглаад тэднийг бие засах боломжоор нь хангах хэрэгцээ гарна. Энэ мэт тав тухаар нь хангахад хэрхэн анхаарал хандуулж байна?
-Манай Аялал жуулчлал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас бие засах газрын асуудлыг шийдэхэд чиглэсэн био жорлон оруулан ирж байршуулах ажлуудыг хийсэн байдаг юм билээ. Харин хотын хувьд шаардлагатай газар инженерийн бүтэцтэй бие засах газрыг шийдэхээр хотыг тойрсон гэр буудал, баазуудад шаардлага өгөөд хамтран ажиллаж байна. Гэхдээ тав тухыг хангахад зөвхөн энэ биш бүхий л үйлчилгээнд анхаарал хандуулж байгаа.
Наад зах нь жуулчдад үйлчилгээ үзүүлэхдээ инээж угтаад соёлтой харилцах, мэргэжлийн ур чадвартай хүмүүс бэлдэхэд голлон анхаарч мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд 16 мэргэжлийн чиг үүргийн тодорхойлолт гаргаад мэргэшүүлэх сургалтуудыг хийж байгаа. Бид цаашдаа удаан хугацаанд ажиллах зочид буудал, үйлчилгээний салбарын мэргэжилтэн бэлтгэх сургалтын төв, сургуулийг бий болгох талаар ярилцаж байна.
Япон, Герман, Австри, Солонгос зэрэг улсуудын мэргэжилтнүүдтэй уулзаж цаашид зочлох үйлчилгээний сургууль байгуулаад энэ салбарын мэргэжлүүдийн нэр хүндийг нь өргөөд, эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг бий болгож, мэргэжилдээ итгэл үнэмшилтэй ажиллах боломжийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна.
Германчуудаас Монголд очиж үзэх хүсэл хэр байгааг нь тодруулахад 3.5 сая хүн сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байдаг юм билээ.
-2030 он гэхэд таван сая жуулчин хүлээн авах боломжтой болно гэсэн тооцоо байдаг?
-Жуулчин тооцох аргачлал, ор хоногоор тооцвол таван сая бол тийм ч их тоо биш. Жайка байгууллага болоод Зам тээврийн яамны тооцоолсноор Хөшигийн хөндий дэх Нисэх онгоцны буудлын жилийн хүчин чадал нь жилдээ 1.5 сая, өргөтгөлөө хийвэл хоёр сая цаашлаад гурван сая жуулчин хүлээн авах боломжтой гэжээ. Тоон өсөлт гарах нь дамжиггүй.
Ялангуяа урд, хойд хөршүүдээс манайхыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Бидний хувьд үйлчилгээний чанараа сайжруулах, хүчин чадлаа нэмэх, шинэ бараа бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх хэрэгтэй. Тодруулбал, бизнес аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүсийг улирлын зохицуулалтад оруулан өвөл, хаврын улиралд тэднийг татах, багтаамжаа нэмэхдээ холбоотой ажлуудаа хийгээд явахад зорилтдоо бүрэн хүрэх боломжтой.
-Аялал жуулчлалын салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэх зорилт тавьжээ. Тэгвэл өнөөдөр хэчнээн хүн зочлох, үйлчилгээний салбарт ажиллаж байна?
-Барагцаалбал 20 орчим мянган хүн ажиллаж байна. Зорчигчийн урсгал, үйлчилгээний байгууллагуудын хандлага, нэмэгдсэн өртөг бараа бүтээгдэхүүний эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үзээд ажиллагсдын тоо 35 мянгад хүргэх боломжтойг тогтоосон.
-“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн нэг жилийн төсөв ямар байдаг вэ, голлон ямар ажилд хөрөнгө зарцуулдаг вэ?
-2015 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 4.6 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 4.3 тэрбумыг зарцуулсан. Үүгээр 32 төрлийн соёл, олон нийтийн хамарсан арга хэмжээг зохион байгуулж, захиргаа, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын оролцоог хангасан хурал зөвлөгөөн, сургалт, нийгэм, соёлын аянууд хийсэн байна.
Мөн үүний үр дүнгээр соёлын болоод спортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлчилгээг явуулагч нарыг дэмжсэн ажил болж бараа бүтээгдэхүүний идэвхжил бий болсон. Спортын бараа бүтээгдэхүүний борлуулалт гэхэд л сүүлийн жилүүдэд 30-40 хувь нэмэгдсэн үзүүлэлттэй байна.