“Мандал Женерал даатгал” ХХК-ийн хамт олон зургаа хүртэлх насны хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хонхтой ном” гаргасан байна.
Монголд жилд дунджаар 120 орчим хүүхэд ахуй, зам тээвэр болон бусад эрсдэлүүдийн улмаас гэмтэж, бэртдэг гэсэн судалгаа бий.
Үүнтэй холбогдуулан “Мандал Женерал даатгал” компанийн зүгээс дээрх судалгаанд үндэслэн хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог гэмтэл бэртлүүдийн шалтгааныг сонгон авч, тэдгээрээс хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар илүү ойлгомжтой тайлбарлахад эцэг эхчүүдэд дөхөм болох зорилгоор зурагт “Хонхтой ном”-ыг гаргажээ.
Мандал Женерал даатгалынхан “Хонхтой ном”-ын ач тусыг илүү олон хүүхдэд хүргэх үүднээс Нийслэлийн боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол олгох хэлтсээр дамжуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчит нийт 564 цэцэрлэгийн 2690 бүлэгт өнөөдөр хандивлалаа.
Энэ талаар “Мандал Женерал даатгал” ХХК-ийн Маркетинг хариуцсан Дэд ерөнхийлөгч Т.Очирдарь “Монголчууд эртнээс хүүхдийнхээ бойтгонд хонх зүүж өгдөг байсан. Энэ нь хүүхдийг хаана байгааг мэдэгдэх үүрэгтэйгээс гадна, аюул осол, муу муухай зүйлсээс хамгаалдаг гэж билэгддэг.
Тиймээс бид номоо “Хонхтой ном” гэж нэрлээд, бойтогны хонх зүүж өгсөн. Мөн номыг дагалдуулан богино хэмжээний хүүхэлдэйн кинонууд хийсэн. Эдгээр хүүхэлдэйн кинонуудыг манай веб сайтын “Хонхтой ном” цэснээс хүүхдүүддээ үзүүлэхээс гадна мөн “Хонхтой номыг” татаж авах боломжтой гэлээ.
“Хонхтой ном” нь гадаа, гэрт, зам тээвэр гэсэн гурван бүлэгт багтах 58 төрлийн эрсдэлийг зургаар харуулсан 28 хуудас, буддаг хэсэг, хүүхдүүд номоо хир сайн ойлгосныг шалгах таавар зэрэг хэсгүүдээс бүрдэнэ.
Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат “Мандал Женерал даатгал компанийн зүгээс бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор гадаад орчинд, гэрийн нөхцөлд биеэ хэрхэн авч явах, эрсдэлээс хэрхэн хамгаалах тухай цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан зурагтай номыг Нийслэлийн боловсролын газарт хандивлаж байна.
Бид нар энэхүү номыг нийт цэцэрлэгүүдэд хүргэж өгнө. Энэхүү ном нь цэцэрлэгийн насны хүүхдүүд хэрэглэхэд нэн тохиромжтой, нэмэлт хэрэглэгдэхүүн болж өгнө” хэмээн онцоллоо.