Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.
Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь хүлээн авсны дараа тэдгээрийг нягтлан шалгаж ийнхүү тогтоол гаргах юм.
Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцохоор 11 нам, гурван эвсэл хуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна.
Эдгээр нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ
- нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл,
- нэрийн жагсаалт,
- нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл,
- нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг,
- өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг,
- өр төлбөргүйг нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,
- төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт,
- ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар,
- нэр дэвшигчийн намтар,
- иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар бүхий баримт бичгийг бүрдүүлж ийнхүү хүлээлгэн өгөв.
Харин сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгчид бие даан нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт буюу зургаадугаар сарын 1-ний дотор багтаан баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой.