Арилжааны банкуудын олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 3.6 их наяд төгрөг болсон гэж Монголбанкнаас мэдээллээ. Хамгийн сүүлийн буюу дөрөвдүгээр сарын дүнгээр арилжааны банкууд 1500 зээлдэгчид нийт 89.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна.
Ингэснээр улсын хэмжээнд ипотекийн зээл авсан иргэд 82.3 мянгад хүрчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 17.3 нэгж хувиар тус тус буурч, 17.9 хувьд хүрсэн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 75.7 хувийг "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр" буюу 5 болон 8 хувийн хүүтэй зээл бүрдүүлжээ.
Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь хэмжээ дөрөвдүгээр сарын байдлаар 3.1 хувьтай байсан гэж Монголбанкнаас мэдээллээ. Харин чанаргүй зээлийн хэмжээ 1.1 хувьтай байжээ. Мөн ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа 16.7 жил буюу дийлэнхийг нь 16-20 жилийн урт хугацаатайгаар олгосон зээл бүрдүүлж байгаа юм.
Харин дөрөвдүгээр сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 8.2 хувьтай гарсан байна. Энэ нь банкууд 5 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнтэй холбоотой бууралт гэж харж болохоор байгаа аж. Тайлант сард банкууд 5 хувийн хүүтэй 18.6 тэрбум төгрөгийн зээлийг 397 зээлдэгчдэд шинээр олгосон бол 8 хувиас 5 хувь руу 106 зээлдэгчдийн нийт 3.9 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ.
Б.Батманлай